Онлайнаар данс нээх заавар /ЭТТ компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хүлээн авах/
- https://www.icapital.mn/ хаягаар нэвтэрч “Данс нээх” цэсэд өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.
- Таны и-мэйл хаягт ирсэн баталгаажуулалтыг идэвхжүүлж, өөрийн мэдээллээ кирилл үсгээр үнэн зөв бөглөнө
/иргэний үнэмлэхийн урд болон ард талын зургийн хавсаргана/ .
- Зааврын дагуу үнэн зөв бөглөж, 5,000 төгрөгийн хураамжийг шилжүүлсний дараа таны и-мэйл хаягт “Брокерийн үйлчилгээний гэрээ илгээнэ.
- Та “Брокерийн үйлчилгээний гэрээ”-г хэвлэж, гарын үсгээ зураад, сканердсан (эсвэл гар утсаараа зургийг нь тод авсан байж
болно) хувийг info.account@icapital.mn хаягаар илгээнэ үү.
АНХААРУУЛГА: Энэ зааврын дагуу нээгдсэн данс нь зөвхөн ЭТТ компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хүлээн авахад
зориулагдан хялбаршуулсан журмаар нээгдэж байгаа бөгөөд онлайн арилжаанд оролцохын тулд жилийн хураамж буюу 12,000 төгрөгийг төлөх хүртэл үнэт
цаасны арилжаанд оролцох боломжгүй болохыг анхаарна уу.