Мэдээ, мэдээлэл – InvesCore Capital https://icapital.mn Mon, 06 Apr 2026 06:45:56 +0000 mn-MN hourly 1 https://wordpress.org/?v=6.9.4 Санхүүгийн зах зээл цааш хэрхэх нь Хормузын хоолойгоос хамаарч байна https://icapital.mn/2446 https://icapital.mn/2446#respond Mon, 06 Apr 2026 06:45:56 +0000 https://icapital.mn/?p=2446 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд хатуу анхааруулга өгч, хэрэв Хормузын хоолойг яаралтай нээхгүй бол хүчтэй цохилт өгнө гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдыг түгшээлээ. Хормузын хоолой нь дэлхийн нефтийн тээврийн хамгийн чухал гарцуудын нэг учраас энд үүссэн эрсдэл нь зах зээлд маш хурдан нөлөөлдөг. Үүний улмаас газрын тосны үнэ өсөж, бондын үнэ буурч, хувьцааны зах зээл улс бүрд савалдаг юм.

 

Тухайлбал, Brent төрлийн газрын тос 1.4 хувиар өсөж, нэг баррель нь 110.58 ам.долларт хүрлээ. Мөн, OPEC+ тавдугаар сард олборлолтын квотоо нэмэхээр тохирсон ч дайны улмаас бодит нийлүүлэлт тасалдаж болзошгүй хэвээр байна. Энэ даваа гарагт Азийн орнуудад арилжаа эхлэхэд Японы Nikkei 1.2 хувь, Өмнөд Солонгосын Kospi 2 хувиар өссөн бол S&P 500 фьючерс 0.2 хувиар буураад байна.

Мөн, АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн дайны үеэр ч эерэг үзүүлэлттэй гарсан нь Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ ойрын хугацаанд бууруулах магадлал багасав. Иймээс цаашид инфляц, газрын тос, Ойрх Дорнодын нөхцөл байдал хэрхэн өрнөх нь зах зээлийн гол чиглэлийг тодорхойлох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: https://www.reuters.com/

]]>
https://icapital.mn/2446/feed 0
Газрын тосны үнэ 7 орчим хувийн өсөлт үзүүллээ https://icapital.mn/2439 https://icapital.mn/2439#respond Fri, 03 Apr 2026 02:24:30 +0000 https://icapital.mn/?p=2439 2026 оны 4-р сарын 2-нд газрын тосны үнэ хүчтэй өсөж, Брент газрын тосны үнэ баррель нь 108 ам.доллар, АНУ-ын WTI газрын тосны үнэ баррель тутамдаа 106.52 ам.долларт хүрч 6.4%–6.8% өссөн байна. 2026 оны 4-р сарын 1-ний Лхагва гарагийн орой Цагаан ордноос хийсэн АНУ Иран руу цохилтоо үргэлжлүүлнэ гэсэн Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдэл голлон нөлөөлж, зах зээлд нийлүүлэлтийн тасалдал уртсах эрсдэлийг нэмэгдүүллээ.

 

 

 

Зах зээлийг түгшээж буй зүйл нь гал зогсоох эсвэл дипломат гарцын тодорхой дохио байхгүй байгаа явдал юм. Мөн Катарын төрийн өмчит QatarEnergy компанийн нефть тээвэрлэгч хөлөг Ираны далавчит пуужинд өртсөн байна.

Ийнхүү нефтийн үнийн өсөлт нь инфляцын дарамтыг дахин хүчтэй болгож, төв банкнуудын бодлогын хүү буурах хүлээлтийг сулруулж болзошгүй. Үүний улмаас эрчим хүчтэй холбоотой активууд богино хугацаанд дэмжигдэх магадлалтай ч тээвэр, үйлдвэрлэл, хэрэглээний салбаруудад дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна.

 

Эх сурвалж: Reuters

]]>
https://icapital.mn/2439/feed 0
Хөгжиж буй орнуудад зээлийн эрсдэл нэмэгдэж, бондын санхүүжилт саарав https://icapital.mn/2432 https://icapital.mn/2432#respond Thu, 02 Apr 2026 01:01:52 +0000 https://icapital.mn/?p=2432 Он гарснаас хойш үүссэн геополитикийн тодорхойгүй байдал дэлхийн санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж, энэ нь өдгөө хөгжиж буй орнуудын өрийн зах зээлийг зогсонги байдалд оруулжээ. Тухайлбал, 2026 оны эхний хоёр сард Саудын Араб, Мексик, Турк зэрэг улс орнуудын бондын хэлбэрээр гаргасан нийт өрийн санхүүжилт дээд хэмжээнд хүрч байсан ч гуравдугаар сард энэ нь огцом саарсан байна.

 

 

Жишээлбэл, Төв ба Зүүн Евро бүсийн улс орнууд нийт 117.5 тэрбум ам.долларын санхүүжилт босгосон нь түүхэн дээд үзүүлэлт болсон ч геополитикийн эрсдэл өсөхийн хэрээр хөрөнгө оруулагчдын болгоомжлох чиг хандлага нэмэгдэн, 3.3 тэрбум ам.долларыг зах зээлээс татан гаргажээ. Ялангуяа Египет, Турк зэрэг улсуудын зээлийн эрсдэл нэмэгдсэн нь зээл авах өртөг нэмэгдсэнийг харуулав. Харин газрын тосны үнэ өссөнөөр Анголын нөхцөл харьцангуй сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл бага зэрэг нэмэгджээ. Үүний зэрэгцээ Персийн булангийн зарим орнуудын өрийн хэрэгсэл хоёрдогч зах зээлд мөн эрэлттэй хэвээр байна.

Хэрэв геополитикийн тодорхойгүй байдал цааш үргэлжилбэл улс орнууд уламжлалт бондын зах зээлээс гадна хувийн болон бусад санхүүжилтийн хэлбэрүүдийг илүү сонирхох төлөв ажиглагдаж байна.

 

 

Эх сурвалж: https://www.reuters.com/

]]>
https://icapital.mn/2432/feed 0
Трампын мэдэгдэл нефтийн зах зээлийг хөдөлгөж, санхүүгийн тодорхойгүй байдал нэмэгдлээ https://icapital.mn/2421 https://icapital.mn/2421#respond Wed, 01 Apr 2026 09:20:38 +0000 https://icapital.mn/?p=2421 Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал хурцадсан нь энэ долоо хоногт дэлхийн санхүү, түүхий эдийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүллээ. Тухайлбал, олон улсын жишиг болох Brent төрлийн нефтийн үнэ 5 хүртэл хувиар өсөж, нэг баррель нь 118.43 ам.долларт хүрсэн байна. Энэ өсөлт нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбоотнуудад АНУ-аас шатахуун худалдан авах, эсвэл шаардлагатай бол Хормузын хоолойн тээврийг өөрсдөө хамгаалах хэрэгтэй гэж мэдэгдсэний дараа өрнөсөн юм. Хормузын хоолой нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн гол зангилаа тул ийм мэдэгдэл нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.

 

 

Мөн, ерөнхийлөгч Трамп АНУ Иранд явуулж буй цэргийн ажиллагаа “хоёр эсвэл гурван долоо хоногийн дотор” дуусаж магадгүй гэж мэдэгдлээ. Түүний үзэж байгаагаар АНУ бүс нутгаас гарсны дараа нефтийн үнэ буурч эхэлнэ. Гэвч Вашингтоны байр суурь тодорхой бус, мэдэгдлүүд нь зөрүүтэй байгаа нь зах зээлийг савлагаатай хэвээр байлгаж байна. Үүний зэрэгцээ Европт, тухайлбал Их Британид инфляцаас үүдэн орон сууцны үнэ гуравдугаар сард 0.9 хувиар өсөж, сүүлийн 18 сарын хамгийн өндөр өсөлтийг үзүүлэв. Дундаж үнэ 277,186 фунт стерлингт хүрч, жилийн өсөлт 2.2 хувь болсон байна.

 

Эх сурвалж: https://www.theguardian.com/international

]]>
https://icapital.mn/2421/feed 0
Сэргэлт үү, эрсдэл үү? Дэлхийн эдийн засаг тодорхойгүй хэвээр байна https://icapital.mn/2412 https://icapital.mn/2412#respond Mon, 30 Mar 2026 03:59:30 +0000 https://icapital.mn/?p=2412 Дэлхийн эдийн засаг 2026 он гарснаар хоёр өөр өнгө төрхтэй байна. Нэг талаас, АНУ-д инфляц өндөр хэвээр хадгалагдаж, гуравдугаар сарын хэрэглээний үнийн индекс (CPI) хүлээлтээс өндөр гарах төлөвтэй байна. Мөн хэрэглэгчдийн итгэл сул байгаа нь иргэд үнийн өсөлтөд болгоомжтой хандаж, зарцуулалтаа хумьж эхэлснийг илтгэж байна. Гэсэн ч шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүссэн иргэдийн тоо бага хэвээр байгаа нь эдийн засаг бүрэн саараагүй, хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгааг харуулж байна.

 

Нөгөө талаас, Хятадын эдийн засагт эерэг дохио ажиглагдаж байна. 2026 оны эхний хоёр сард аж үйлдвэрийн ашиг 10.6 хувиар өссөн нь үйлдвэрлэл сэргэж, эдийн засгийн идэвх нэмэгдэж буйн шинж юм. Харин Энэтхэг геополитикийн эрсдэлд илүү өртөмтгий хэвээр байгаа бөгөөд эрчим хүч, худалдаа, хөрөнгийн урсгалд үзүүлэх гадаад шокийн нөлөө 130 тэрбум ам.долларт хүрч болзошгүй гэж үзэж байна.

 

Мөн Япон, Европ, Мексикийн төв банкнууд инфляцыг бууруулах уу, эсвэл эдийн засгийн өсөлтөө дэмжих үү гэсэн хүнд сорилттой тулгарч байна. Энэ нь дэлхийн эдийн засаг сэргэх шинжтэй боловч эрсдэл өндөр хэвээр байгааг харуулж байна.

 

 

Эх сурвалж: Bloomberg Intelligence

]]>
https://icapital.mn/2412/feed 0
Иран–АНУ-ын хурцадмал байдал алтны зах зээлийг доргиож байна https://icapital.mn/2402 https://icapital.mn/2402#respond Wed, 25 Mar 2026 06:31:54 +0000 https://icapital.mn/?p=2402 Алтны арилжаа гуравдугаар сараас хойш геополитикийн нөлөөнөөс шалтгаалан өндөр савлагаатай байна. Тодруулбал, спот алт 8% хүртэл унаж, $4,098-д хүрсэн нь сүүлийн дөрвөн сарын хамгийн доод түвшин боллоо. Энэ нь хэдхэн долоо хоногийн өмнөх $5,400+ оргилоос бараг гуравны нэгээр буурсан үзүүлэлт юм. Үүнтэй зэрэгцэн SPDR Gold Trust урьдчилсан арилжаагаар $399.21-д хүрэв.

 

 

Мөн алттай хамт бусад үнэт металлууд ч унасан байна. Тухайлбал, мөнгө 12.4%, платинум ойролцоогоор 10%-аар тус тус буурчээ.

 

Энэхүү уналтын гол шалтгаан нь Иран–АНУ-ын хоорондын хурцадмал байдал болон Ормузын хоолойд үүссэн ложистикийн эрсдэл байв. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Трамп АНУ болон Ираны хооронд хэлэлцээ хийж, цохилтыг 5 хоногоор хойшлуулсан гэж мэдэгдсэний дараа зах зээл огцом эргэж, алтны үнэ ойролцоогоор $4,470 хүртэл сэргэсэн байна.

 

Харин ETF-үүд энэ сард 66.3 тонн алт зарсан нь 2021 оны гуравдугаар сараас хойших хамгийн их хэмжээний бууралт болжээ.

 

Өнөөдрийн байдлаар алтны үнэ $4,590 орчим байгаа нь 200 өдрийн дундаж болох $4,092-оос дээгүүр хэвээр байна. Энэ нь үнийн богино хугацааны савлагаа өндөр байгаа ч урт хугацааны өсөх чиг хандлага бүрэн алдагдаагүйг харуулж байна.

]]>
https://icapital.mn/2402/feed 0
Nvidia компани Nebius-д 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ https://icapital.mn/2395 https://icapital.mn/2395#respond Wed, 18 Mar 2026 08:56:15 +0000 https://icapital.mn/?p=2395 Технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг Nvidia компани саяхан Nebius-д томоохон стратегийн хөрөнгө оруулалт хийхээр зарласан нь Nvidia хиймэл оюуны дэд бүтцийн салбарт нөлөөгөө улам бэхжүүлэх алхам болов.

 

 

Тухайлбал, тус компани AI cloud үйлчилгээ үзүүлэгч Nebius-д 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр мэдээлсэн байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь AI-ийн өсөн нэмэгдэж буй тооцооллын хэрэгцээг хангахад чиглэсэн том дата төвүүд болон “AI factory” гэж нэрлэгдэх өндөр хүчин чадал бүхий шинэ тооцооллын системүүдийг байгуулахад чиглэх юм. Мөн, хамтын ажиллагааны хүрээнд Nebius нь Nvidia-ийн GPU болон бусад технологиудыг ашиглан 2030 он гэхэд 5 гигаваттаас дээш хүчин чадалтай AI дата төвийн сүлжээ байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү мэдээний дараа Nebius компанийн хувьцааны үнэ огцом өссөн нь зах зээлд хиймэл оюуны дэд бүтцийн эрэлт асар хурдтай нэмэгдэж байгааг харуулж байна. Эцэст нь, шинжээчдийн үзэж байгаагаар Nvidia ийм төрлийн хөрөнгө оруулалтаар AI чипээс эхлээд cloud дэд бүтэц хүртэлх бүх экосистемийг хянах стратеги хэрэгжүүлж байгаа ба энэ нь AI-ийн өсөлтийг дараагийн түвшинд хүргэх чухал алхам болж дүгнэв.

]]>
https://icapital.mn/2395/feed 0
Уоррен Баффетийн бэлэн мөнгөний нөөц 373 тэрбум долларт хүрэв https://icapital.mn/2386 https://icapital.mn/2386#respond Mon, 16 Mar 2026 08:18:17 +0000 https://icapital.mn/?p=2386 Уоррен Баффет-ийн удирддаг Berkshire Hathaway компани 2026 оны байдлаар ойролцоогоор 373.3 тэрбум ам.долларын бэлэн мөнгө болон богино хугацаат АНУ-ын төрийн үнэт цаас эзэмшиж байгаа нь түүхэндээ хамгийн өндөр түвшний бэлэн мөнгө нэг болж байна.

 

 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Berkshire Hathaway зарим томоохон хөрөнгө оруулалтаа бууруулж, шинээр том хэмжээний худалдан авалт хийхээс илүүтэй бэлэн мөнгөө нэмэгдүүлэх стратеги баримталжээ. Үүний гол шалтгаан нь АНУ болон дэлхийн хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны үнэлгээ өндөр болсон, хөрөнгө оруулалтын сонирхолтой боломж хомсдож байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Тухайлбал, Баффетт ихэнх мөнгөө хувьцаанд бус АНУ-ын богино хугацаат Treasury bill-д байршуулж, бага боловч тогтвортой өгөөж авч байна. Энэ нь Баффетт өнөөгийн зах зээлийн нөхцөл байдлыг эрсдэлтэй хэмээн үзэж, их хэмжээний бэлэн мөнгө нь зах зээлд засвар (correction) эсвэл хямрал үүсвэл зах зээл унасан үед хямд үнээр хөрөнгө худалдаж авах стратегийн нөөц өө бүрдүүлж байж магадгүй гэсэн таамаглалтай байна.Мөн, шинжээчдийн хувьд энэ нь дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагчдын нэг одоогийн зах зээлийн үнэлгээ болон нөхцөл байдалд болгоомжтой хандаж байгааг илтгэх дохио гэж тайлбарлагдаж байна.

]]>
https://icapital.mn/2386/feed 0
Ормузын хоолойн тээврийг үргэлжлүүлэн хаахаа мэдэгдлээ https://icapital.mn/2375 https://icapital.mn/2375#respond Fri, 13 Mar 2026 09:55:14 +0000 https://icapital.mn/?p=2375 Ираны шинэ удирдагч Можтаба Хаменеи анхны мэдэгдэлдээ Ормузын хоолойг хаах бодлогоо үргэлжлүүлж, АНУ-ын цэргийн бааз байршуулсан хөрш орнууд руу довтлох боломжтойг анхаарууллаа. Аюулгүй байдлын шалтгаанаар тэрээр олон нийтэд биечлэн гарч ирэлгүй бичгэн мэдэгдэл хийсэн гэж шинжээчид үзэж байна.

 

Шинжээчдийн үзэж буйгаар шинэ удирдлага олон нийтийн өмнө ил тод гарч ирэхгүй байх нь Ираны дэглэмийн тогтвортой байдалд эргэлзээ үүсгэж болзошгүй аж. Мөн Иран Ормузын хоолойг хаах хөшүүргийг ашиглах боломжийг хэвээр хадгалж байгаа нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулж, нефтийн үнэ өсөх, улмаар дэлхий даяар инфляц нэмэгдэх эрсдэлийг бий болгож байна.

]]>
https://icapital.mn/2375/feed 0
Хятадын Засгийн газар эдийн засгийн өсөлтийн зорилтоо бууруулав https://icapital.mn/2367 https://icapital.mn/2367#respond Wed, 11 Mar 2026 06:26:50 +0000 https://icapital.mn/?p=2367 Хятадын Засгийн газар 2026 онд эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5–5% байхаар тогтоожээ. Энэ нь 1991 оноос хойших хамгийн бага өсөлтийн зорилт бөгөөд Хятадын эдийн засаг удааширч байгааг илтгэж байна.

 

 

Нөгөө талаас, хятадын ерөнхийлөгч Эдийн засгийн өсөлтийн тоон үзүүлэлт дээр бус чанар дээр анхаарахыг үүрэгдсэн нь нөлөөлсөн байна боломжтой. Мөн, эдийн засгийн өсөлт саарахад үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, дотоодын хэрэглээ сул байх болон дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Энэ нь Хятадын засгийн газар цаашид эдийн засгийг зөвхөн хурдтай өсөлтөд бус, инноваци, технологийн салбарт суурилсан “чанартай хөгжил”-д илүү төвлөрөх бодлого баримталж байгаа аж. Бодлогын хүрээнд дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор 12 сая гаруй шинэ ажлын байр бий болгох зорилт тавьжээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын өсөлт удаашрах нь түүхий эдийн эрэлт, дэлхийн худалдаа болон хөгжиж буй орнуудын экспортод нөлөөлөх магадлалтай тул олон улсын зах зээлүүд цаашдын үйл явдлыг анхааралтай ажиглаж байна.

 

Эх сурвалж: The Guardian

]]>
https://icapital.mn/2367/feed 0
Гадаад худалдааны Экспорт 71%-аар өсөж 906 сая ам.долларын ашигтай гарлаа https://icapital.mn/2352 https://icapital.mn/2352#respond Wed, 11 Mar 2026 06:00:10 +0000 https://icapital.mn/?p=2352 Манай улсын гадаад худалдааны тэнцэл 2026 он гарснаар 906.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийн 55 сая ам.доллароос огцом өсөж түүхэн дээд түвшинд хүрлээ.

 

 

Тухайлбал, экспорт жилийн өмнөхөөс 71.6%-аар өсөж 1.75 тэрбум ам.долларт хүрсэн нь энэ өсөлтийн гол хөшүүрэг болов. Нийт экспортын 69.4%-ийг уул уухайн бараа эзэлсэн ба үүнээс чулуун нүүрс (39.2%) болон төмрийн хүдэр, баяжмал (19.5%)-ын нийлүүлэлт нэмэгдсэн байна. Мөн, нийт экспортын дийлэнх буюу 88.9% нь БНХАУ-д, харин Швейцар 7.2%-ийг эзэлжээ. Нөгөө талд импорт 12.6%-иар буурч 843 сая ам.долларт хүрсэн нь тээврийн хэрэгсэл, сэлбэг (-56.5%), машин механизм (-8.2%)-ийн импорт багассантай холбоотой. Экспортын өсөлтөд нүүрс болон төмрийн хүдрийн олон улсын зах зээл дээрх үнийн өсөлт болон Хятадын аж үйлдвэрийн эрэлт чухал нөлөөлөв. Гэвч Монголын экспорт цөөн төрлийн түүхий эд, нэг зах зээлээс хамааралтай хэвээр байгаа тул түүхий эдийн үнэ, Хятадын эдийн засгийн өсөлт, хил логистикийн нөхцөл цаашдын худалдаанд гол нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

]]>
https://icapital.mn/2352/feed 0
Хувьцаанууд унасан ч батлан хамгаалах салбарын хувьцаанууд цойлов https://icapital.mn/2347 https://icapital.mn/2347#respond Wed, 11 Mar 2026 05:52:26 +0000 https://icapital.mn/?p=2347 Ойрхи Дорнодод АНУ, Израиль болон Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөн ширүүссэнтэй холбоотойгоор дэлхийн санхүүгийн зах зээл цочролд орж, дэлхий даяар зах зээлүүд уналттай байгаа билээ.

 

 

Харин энэ дундаас батлан хамгаалалтын салбарын хувьцаанууд эсрэгээрээ цойлж өсөх хандлага ажиглагдаж байна. Жишээлбэл, АНУ болон Израиль Иранд агаарын цохилт өгсний дараахан Lockheed Martin, RTX, Northrop Grumman зэрэг томоохон батлан хамгаалахын компаниудын хувьцаа өссөн бол AeroVironment, Kratos Defense зэрэг дрон болон дэвшилтэт зэвсгийн технологийн компаниудын хувьцаа бүр илүү хүчтэй өссөн ба зарим компаниудын хувьцаа 6–11% хүртэл өссөн гэж мэдээлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар геополитикийн мөргөлдөөн нэмэгдэх үед улс орнууд зэвсгийн нөөцөө нөхөх, пуужингийн хамгаалалтын систем, дрон болон өндөр технологийн зэвсгийн худалдан авалтаа нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Үүний улмаас батлан хамгаалах салбарын компаниудын захиалга болон орлогын хүлээлт өсдөг. Тиймээс ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид эрсдэлээс хамгаалах зорилгоор хамгаалалтын салбарын хувьцаанд хөрөнгө оруулах нь түгээмэл ажиглагддаг байна.

 

Эх сурвалж: Nasdaq

]]>
https://icapital.mn/2347/feed 0
Инфляцын эрсдэл ба санхүүгийн зах зээлийн уналт https://icapital.mn/2335 https://icapital.mn/2335#respond Mon, 09 Mar 2026 07:07:16 +0000 https://icapital.mn/?p=2335 Дэлхийн санхүүгийн зах зээлд геополитикийн эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор өдгөө хувьцаа, бонд, түүхий эдийн зах зээлд хүчтэй савлагаа ажиглагдаж байна. Тодруулбал, Ойрх Дорнод дахь мөргөлдөөн эрчимжсэн нь газрын тосны нийлүүлэлт тасалдуулж, АНУ-ын нефтийн үнэ ойролцоогоор 8%-аар өсөж, 2024 оны дундаас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

 

Мөн, Нефтийн үнэ өсөхийн зэрэгцээ дэлхийн хөрөнгийн зах зээлд дарамт үүсэж, Dow Jones индекс 1.61%, S&P 500 0.56%, Nasdaq 0.26%-аар буурсан үзүүлэлттэй хаагдсан бол Азийн хөрөнгийн зах зээлүүд мөн буурав. Тухайлбал, Японы Nikkei индекс ойролцоогоор 2%, Хятадын CSI300 индекс 1% орчим унасан байна. Европын хөрөнгийн зах зээлүүд мөн адил уналттай байсан бөгөөд хөрөнгө оруулагчид инфляц дахин өсөх болон төв банкнуудын бодлогын хүү буурах боломж хязгаарлагдах эсэх дээр анхаарч байна.

Ийнхүү геополитикийн хурцадмал байдал, түүхий эдийн үнийн өсөлт, инфляцын зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр дэлхийн санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал нэмэгдэж, хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийх хандлага нэмэгдсэн байна.

 

 

Эх сурвалж: (Reuters)

]]>
https://icapital.mn/2335/feed 0