InvesCore Capital https://icapital.mn Mon, 11 May 2026 07:17:40 +0000 mn-MN hourly 1 https://wordpress.org/?v=6.9.4 АНУ болон БНХАУ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдана. https://icapital.mn/2571 https://icapital.mn/2571#respond Mon, 11 May 2026 07:12:09 +0000 https://icapital.mn/?p=2571 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт Бээжин хотноо уулзаж, хэд хэдэн томоохон асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэ нь дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн удирдагчдын, хамгийн хурцадмал үед хийгдэж буй уулзалт бөгөөд сүүлийн зургаан сарын хугацаан дахь анхны биечилсэн уулзалт болж байна.

АНУ-Хятадын худалдааны зөрчил, Иран, Тайван зэрэг геополитикийн асуудал болон технологийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Уулзалтын үеэр хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих шинэ хамтын ажиллагааны механизм байгуулах талаар тохиролцож магадгүй байна. Мөн Хятад улс “Boeing” онгоц, АНУ-ын хөдөө аж ахуй болон эрчим хүчний бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг албаныхан мэдээлжээ. Үүнээс гадна хоёр талын худалдааг дэмжих “Board of Trade” болон “Board of Investment” байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа ч хэрэгжүүлэхийн тулд нэмэлт тохиролцоо шаардлагатай юм.

Өнгөрсөн онд АНУ, Хятад хоёр худалдааны зөрчилдөөнийг намжаах хүрээнд газрын ховор элементийн нийлүүлэлтийн түр хэлэлцээр байгуулсан бөгөөд уг тохиролцоо одоогоор хүчинтэй хэвээр байна. Энэхүү хэлэлцээр нь Хятадаас АНУ руу газрын ховор элемент нийлүүлэх урсгалыг тасалдуулахгүй байх зорилготой бөгөөд эдгээр түүхий эд нь АНУ-ын технологи, батлан хамгаалах, цахилгаан автомашин болон хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд стратегийн чухал ач холбогдолтой юм. АНУ-ын албаныхан хэлэлцээрийн хугацааг сунгах асуудал яригдаж байгаа бөгөөд цаашид тохиролцоонд хүрнэ гэдэгт өөдрөг байр суурьтай байгаагаа мэдэгдсэн байна.

Геополитикийн хувьд Иран, Тайвань болон ОХУ-тай холбоотой асуудлууд хамгийн эмзэг, хурцадмал сэдэв хэвээр байна. АНУ Хятадыг Иранд нөлөөлөл үзүүлж, Вашингтонтой хэлэлцээр хийхэд түлхэц үзүүлэхийг хүсэж байгаа юм. Хятадын хувьд Ираны газрын тосны томоохон худалдан авагч хэвээр байгаа ба ОХУ-тай эдийн засаг, технологийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгааг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Тайванийн асуудал хоёр улсын харилцаанд томоохон зөрчил дагуулсан хэвээр байна. Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бол АНУ Тайванийг олон улсын хэмжээнд дэмжиж, батлан хамгаалах салбарт хамтран ажилласаар байгаа юм. Сүүлийн жилүүдэд Хятад Тайванийн ойролцоох цэргийн ажиллагаагаа нэмэгдүүлсэн ч Вашингтон Тайванийг дэмжих бодлогоо өөрчлөхгүй гэдгээ дахин илэрхийлээд байна.

Мөн хоёр тал хиймэл оюун ухааны хөгжлийн асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд АНУ Хятадад хөгжиж буй дэвшилтэт технологиудад эрсдэлд болгоомжтой хандаж байна. Иймээс ирээдүйд технологийн өрсөлдөөн, үл ойлголцлоос сэргийлэхийн тулд хоёр улсын хооронд тогтмол харилцааны суваг бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters.com

]]>
https://icapital.mn/2571/feed 0
Доналд Трамп Ираны хариуг “Хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдлээ https://icapital.mn/2563 https://icapital.mn/2563#respond Mon, 11 May 2026 06:52:09 +0000 https://icapital.mn/?p=2563 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын гаргасан энхийн саналд өгсөн Ираны хариуг “Бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн эрс няцаалаа.

Ираны хариу саналд бүс нутгийн мөргөлдөөнийг бүх фронтод зогсоох, ялангуяа Ливанд үргэлжилж буй зэвсэгт ажиллагааг дуусгах, мөн Хормузын хоолойн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг онцолсон байна. Харин Вашингтоны хувьд Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах асуудлыг хэлэлцээрийн гол нөхцөл гэж үзэж байгаа юм.

Ираны зүгээс АНУ-ын саналд хариу өгөхдөө дайныг бүрэн зогсоох, эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах, дайны улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгох зэрэг шаардлагыг багтаажээ. Мөн Тегеран Хормузын хоолойн асуудалд тус улсын бүрэн эрхийг онцолж, бүс нутгийн аюулгүй байдлыг үндэсний ашиг сонирхолтой холбон тайлбарласан байна.

Трамп Ираны хариуг олон нийтийн сүлжээгээр дамжуулан шүүмжилж, АНУ Ираны цөмийн чадавхыг бүрэн зогсоох байр сууриа өөрчлөхгүй гэдгийг мэдэгдлээ. Энэхүү мэдэгдлийн дараа газрын тосны үнэ огцом өсөж, Брент төрлийн газрын тосны үнэ 3%-аар нэмэгдэн 108 ам.долларт хүрлээ.

Хормузын хоолойн тээвэрлэлт 05/11-ний өдрийн байдлаар бараг зогссон байгаа ба шинжээчдийн зүгээс АНУ-Ираны хэлэлцээрт хүрэх магадлал 8-р сараас өмнө 35%, 9-р сараас өмнө 43%, 2027 оноос өмнө 54% гэж дүгнэж байна.

Одоогийн байдлаар АНУ болон Ираны хоорондын хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй хэвээр байгаа бөгөөд энхийн хэлэлцээр амархан тохиролцоонд хүрэхгүй буюу Ойрх Дорнодын нөхцөл байдал цаашид ч тогтворгүй байх төлөвтэй байна. Вашингтон дипломат аргаар асуудлыг шийдвэрлэх боломж нээлттэй хэвээр гэж мэдэгдэж байгаа ч цэргийн дарамт болон эдийн засгийн хориг арга хэмжээ үргэлжлэх магадлал өндөр байна.

Эх сурвалж: Reuters.com, Kalshi.com

]]>
https://icapital.mn/2563/feed 0
Хятад улс лхагва гарагт Ираныг дайнаа зогсоож, дипломат замаар шийдвэрлэхийг шаардлаа.  https://icapital.mn/2547 https://icapital.mn/2547#respond Thu, 07 May 2026 02:57:51 +0000 https://icapital.mn/?p=2547 Хятад улс Ираныг Ойрх Дорнодын мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэж, дайныг дахин эхлүүлэхгүй байхыг уриаллаа.

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Бээжинд Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзсан нь АНУ–Израилийн Тегераны эсрэг дайн эхэлснээс хойших анхны айлчлал боллоо. Уулзалт нь Трампын 5-р сарын 14–15-нд Хятадад хийхээр хүлээгдэж буй айлчлалын өмнө болж байгаа тул стратегийн ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байна.

Хятад улс Ормузын хоолойгоор дамжих худалдааны далайн тээврийг яаралтай сэргээхийг хүссэн ба дайн эхлэхээс өмнө дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн 20 орчим хувь уг хоолойгоор дамждаг байсан бөгөөд хөдөлгөөн саарсан нь эрчим хүчний зах зээлд эрсдэл үүсгээд буй.

Ираны хувьд Хятадад айлчилж буй нь АНУ-д дэмжигч түншүүдтэй гэдгээ харуулах алхам болсон бол Хятад Трампын айлчлалын өмнө хариуцлагатай зуучлагч гэж харуулахыг зорьж байна. 

Эх сурвалж: https://cnbc.mn/

]]>
https://icapital.mn/2547/feed 0
Ираны халдлагын мэдээллийн дараа нефтийн үнэ 6 орчим хувиар өслөө https://icapital.mn/2543 https://icapital.mn/2543#respond Wed, 06 May 2026 02:55:30 +0000 https://icapital.mn/?p=2543 Даваа гарагт Ираны талаас Хормузын хоолойд байсан хэд хэдэн хөлөг онгоцонд цохилт өгч, АНЭУ-ын газрын тосны чухал дэд бүтэц болох Фужайра боомтод халдсан тухай мэдээллийн дараа нефтийн үнэ огцом өслөө.

Тухайлбал, Brent төрлийн газрын тосны үнэ 5.8 хувиар өсөж, нэг баррель нь 114.44 ам.долларт хүрсэн бол WTI 4.4 хувиар өсөж, 106.42 ам.долларт хүрэв.

Энэхүү хурцадмал байдал хөрөнгийн зах зээлд мөн дарамт үүсгэж, АНУ-ын гол индексүүд болох Dow Jones 1.13%, S&P 500 0.41%, Nasdaq 0.19 хувиар буурад байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд зах зээлийн эрсдэл нэмэгдэж, тодорхойгүй байдал сунжрахтай холбоотой болгоомжлол нэмэгдсэний дохио болов. Мөн газрын тосны үнэ цаашид 100 ам.доллараас дээш түвшинд хадгалагдвал инфляц улам эрчимжиж, төв банкууд бодлогын хүүгээ чангатгах байр суурь руу шилжих эрсдэлтэй гэдгийг шинжээчид анхааруулав.

Эх сурвалж: https://www.reuters.com/

]]>
https://icapital.mn/2543/feed 0
Зах зээлд тэргүүлэгч TSMC компани 2029 оноос 1.3 нанометрийн шинэ үеийн чип үйлдвэрлэнэ https://icapital.mn/2520 https://icapital.mn/2520#respond Wed, 06 May 2026 02:42:19 +0000 https://icapital.mn/?p=2520 Хагас дамжуулагчийн гэрээт үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компани шинэ үеийн 1.3 нанометрийн ангиллын чипийг 2029 оноос их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээ мэдэгдлээ.

Тус компанийн мэдэгдсэнээр уг шинэ технологи нь жижиг талбайд илүү өндөр гүйцэтгэл үзүүлж, цахилгаан зарцуулалтыг бууруулах боломжтойг онцолсон байна. Ийм төрлийн хагас дамжуулагч нь хиймэл оюун ухаан болон өндөр хүчин чадалтай тооцооллын салбарт эрэлттэй байх төлөвтэй.

Мөн TSMC өнгөрсөн онд Тайвань дахь үйлдвэртээ 2 нанометрийн хамгийн дэвшилтэт чипийн үйлдвэрлэлийг эхлүүлсэн бөгөөд 2028 онд 1.4 нанометрийн ангиллын бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Вэй Жэжя “үйлчлүүлэгчдийн хамгийн найдвартай технологийн түнш байна” гэдгээ илэрхийлж, салбараа үргэлжлүүлэн манлайлах зорилтоо тодотгов. TSMC мөн Японы Кумамото мужийн Кикуё хотод эхний үйлдвэрийнхээ үйл ажиллагааг эхлүүлж байгаа бөгөөд хоёр дахь үйлдвэртээ 2028 оноос эхлэн 3 нанометрийн чип үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Энэхүү алхам нь хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын тоо нэмэгдэж, өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед TSMC зах зээлд тэргүүлэгч байр сууриа бататгах зорилготойг харуулж байна.

Эх сурвалж: https://www.web.nhk/

]]>
https://icapital.mn/2520/feed 0
Монгол улсын валютын нөөц 7.3 тэрбум ам.долларт хүрлээ.  https://icapital.mn/2539 https://icapital.mn/2539#respond Tue, 05 May 2026 02:53:18 +0000 https://icapital.mn/?p=2539 2026 оны 4 сарын байдлаар монгол улсын валютын нөөц 7.327 тэрбум ам.доллар хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43 орчим хувийн өсөлт үзүүллээ.

Өнгөрсөн оны 12 сард анх удаа 7.0 тэрбум ам.доллар давж байсан бол тус түүхэн үзүүлэлтээс 321.8 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна. Олон улсад тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж буй хэдий ч уул уурхайн салбарын идэвхжил сайн байгаатай холбоотойгоор валютын орлогыг нэмэгдүүлэхэд голлох нөлөөг үзүүлж байна. 

Ийнхүү валютын нөөц нэмэгдсэнээр:

Төгрөгийн ханшийг тогтворжуулж, гадаад өр төлөх чадварыг сайжруулна;

 Эдийн засгийг гадаад хямралд илүү тэсвэртэй болгож, хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлэх зэрэг эерэг нөлөөг үзүүлэх боломж нэмэгдэж байна. 

]]>
https://icapital.mn/2539/feed 0
АНЭУ OPEC-оос гарахаа зарлалаа https://icapital.mn/2535 https://icapital.mn/2535#respond Wed, 29 Apr 2026 02:49:52 +0000 https://icapital.mn/?p=2535 Арабын Нэгдсэн Эмират улс тавдугаар сарын 1-нээс OPEC-оос гарахаа мэдэгдлээ. Уг мэдэгдэл гэнэтийн шийдвэр биш байсан боловч газрын тосны зах зээлд анхаарал татсан үйл явдал боллоо.

Учир нь АНЭУ бол OPEC-ийн дөрөв дэх том үйлдвэрлэгч бөгөөд өдөрт 3.4 сая баррель орчим газрын тос олборлодог, газрын тос олборлолтоор тэргүүлдэг улсуудын нэг юм. Тус улс гарснаар OPEC-ийн үйлдвэрлэлийн квотоос чөлөөлөгдөж, цаашид олборлолтоо бие даан нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

OPEC+ нь ОХУ болон АНЭУ зэрэг газрын тос үйлдвэрлэгч улсуудаас бүрддэг бөгөөд дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлтийг зохицуулж, үнийг тогтвортой байлгах зорилготой олон улсын байгууллага юм. Ийнхүү АНЭУ гишүүнчлэлээс гарснаар цаашид газрын тосны зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж, улмаар үнэ буурах магадлалтайг шинжээчид сануулав. Мөн үүнээс үүдэн OPEC+ бүлгийн дэлхийн нийт олборлолтыг хянах цар хүрээ хумигдаж, зах зээлд нөлөөлөх чадвар нь сулрах боловч энэ нь OPEC-ийг шууд ганхаах хэмжээнд хүргэхгүй гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/

]]>
https://icapital.mn/2535/feed 0
Азийн голлох индексүүд санхүүгийн зах зээлд өсөлтөөрөө тэргүүллээ https://icapital.mn/2531 https://icapital.mn/2531#respond Mon, 27 Apr 2026 02:48:05 +0000 https://icapital.mn/?p=2531 Санхүүгийн зах зээлд газрын тос болон геополитикийн эрсдэл гол сэдэв хэвээр үлдлээ.

АНУ, Ираны хэлэлцээ саатсан болон Хормузын хоолойн тээвэрлэлт тасалдсан зэрэг нь зах зээлд инфляцын дарамтыг нэмэгдүүлж, бондын хүү өндөр түвшинд хадгалагдах дохио өглөө. Үүний зэрэгцээ хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн салбарын өсөлт хувьцааны зах зээлийг дэмжиж, Ази, Номхон далайн бүс өсөлтөөр тэргүүлэв.

Тухайлбал, гол индексүүдийн хувьд Японы Nikkei 225 индекс 60,584 нэгжид хүрч, анх удаа 60,000 нэгжийг давснаар бүс нутгийн өсөлтийг манлайллаа. Мөн Солонгосын Kospi индекс 6,626 нэгжид хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон нь тус улсын технологийн хувьцаанууд хүчтэй байгааг харуулж байна. АНУ-д S&P 500 индекс 7,165.08, Nasdaq индекс 24,836 нэгжид хадгалагдаж, технологийн салбарын эрэлт үргэлжилж байна. Харин Европт DAX индекс 24,128 нэгжид хүрсэн ч зах зээлд болгоомжлол өндөр хэвээр байна. Мөн Канадын TSX индекс 33,904 нэгжид тогтжээ.

Товчхондоо, дэлхийн зах зээлийн өсөлтийг технологийн салбар дэмжиж байгаа ч газрын тос, инфляц, хүүгийн эрсдэл хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хэвээр байна.

]]>
https://icapital.mn/2531/feed 0
Дэлхийн зах зээлд Азийн хувьцаанууд өсөлтөөр тэргүүллээ. https://icapital.mn/2516 https://icapital.mn/2516#respond Tue, 21 Apr 2026 02:32:58 +0000 https://icapital.mn/?p=2516 Өнөөдрийн байдлаар Азийн Японоос бусад хувьцааны MSCI индекс 1.1%-аар өсөж, Өмнөд Солонгосын Kospi 2.7%-аар чангарснаар шинэ дээд түвшинд хүрэв. S&P 500 фьючерс 0.2%-аар өссөн бол Брент газрын тосны үнэ 0.8%-аар буурч, баррель нь 94.71 ам.долларт хүрлээ. Энэ нь Иран АНУ-тай хийх хэлэлцээнд оролцож магадгүй гэсэн хүлээлттэй холбоотой. 

Зах зээлийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь хиймэл оюуны сэдэв хэвээр байна. Amazon компанийн Anthropic-д 25 тэрбум ам.доллар хүртэл хөрөнгө оруулж болзошгүй гэсэн мэдэгдлийн дараа Өмнөд Солонгосын санах ойн хагас дамжуулагч үйлдвэрлэгч компани SK Hynix-ийн хувьцаа 4.8%-аар өсөж, Тайванийн зах зээл болон SoftBank-ийн хувьцаа шинэ дээд түвшинд хүрлээ. Мөн Хонконгийн биржид шинээр бүртгэгдсэн хиймэл оюун ухааны нийлүүлэлтийн сүлжээний компани Victory Giant Technology эхний өдрөө 60%-аар өссөн нь хиймэл оюун ухааны нийлүүлэлтийн сүлжээнд хөрөнгө оруулагчдын сонирхол хүчтэй хэвээр байгааг харууллаа.

 

Гэсэн хэдий ч эрсдэл бүрэн арилаагүй, Ормузийн хоолойн тээвэр саатсан хэвээр байгаа тул АНУ-д Nasdaq индексийн 13 өдрийн өсөлтийн цуваа тасарч, S&P 500 0.2%-аар буурсан. Ойрын хугацаанд зах зээлд Холбооны нөөцийн сангийн даргад нэр дэвшигчийн батламжийн сонсгол, Иран-АНУ-ын хэлэлцээр, мөн нефтийн үнийн дараагийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглах төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

]]>
https://icapital.mn/2516/feed 0
Монгол улсын нэгдсэн төсөв нэгдүгээр улирлын байдлаар 1.36 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн орлогоос орлогын албан татварын орлого 17 орчим хувиар буурчээ.  https://icapital.mn/2512 https://icapital.mn/2512#respond Thu, 16 Apr 2026 02:30:26 +0000 https://icapital.mn/?p=2512 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 153.1 (2.5%) тэрбум төгрөгөөр өссөн бол нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.2 их наяд төгрөгөөр өсөж 7.7 (18%)  их наяд төгрөг болж  тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. 

Улсын нэгдсэн төсвийн голлох өөрчлөлтүүд

2026 оны нэгдүгээр улирлын байдлаар орлогын албан татварын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 их наядаас 1.7 их наяд төгрөг болж 17 орчим хувиар буурсан

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Нийгмийн даатгалын орлого 19 хувиар өсөж 1.4 их наяд төгрөг,  НӨАТ орлого 13 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна. 

Хөрөнгийн зардал 2026 оны эхний улиралд 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 497.5 (84.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд барилга байгууламжийн зардал 409.6 (90.0%) тэрбум төгрөгөөр, их засварын зардал 27.0 (3.2 дахин) тэрбум төгрөг, бусад хөрөнгийн зардал 46.8 (63.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Ийнхүү төсвийн орлого ердөө 153.1 тэрбум төгрөгөөр өссөн атлаа зардал 1.7 их наяд төгрөгөөр тэлж, дээрээс нь орлогын албан татварын орлого буурсан нь төсвийн тогтвортой байдал болон дотоод ашигт ажиллагааны эрсдэл нэмэгдэж буй дохио болж байна.

]]>
https://icapital.mn/2512/feed 0
Дэлхийн зах зээлийн ялгаатай дүр зургууд https://icapital.mn/2508 https://icapital.mn/2508#respond Wed, 15 Apr 2026 10:29:16 +0000 https://icapital.mn/?p=2508 Ойрхи Дорнод дахь зөрчил найм дахь долоо хоногтоо орж, дэлхийн санхүүгийн зах зээлд ялгарал ажиглагдаж эхэллээ.

Тухайлбал АНУ-ын S&P 500 индекс тэргүүтэй хувьцааны зах зээл дайн эхлэлээс хойших алдагдлаа нөхөж, гуравдугаар сарын доод түвшнээсээ 9 хувиар өсөөд байна. Гал зогсоох яриа, энхийн хэлэлцээ сэргэж магадгүй гэсэн хүлээлт, мөн томоохон банкнуудын орлого хүлээлтийг давсан зэрэг нь энэ өсөлтөд нөлөөлжээ.

Харин, газрын тосны үнэ өндөр хэвээр байгаа нь зах зээлд хамгийн том дарамтыг үүсгэж байна. Энэ нь нэг талдаа газрын тос экспортлогч ОХУ, Бразил, Норвегийн зах зээлд эергээр нөлөөлж, экспортын орлогыг нэмэгдүүлсэн бол газрын тос нь импортоос хамааралтай Европын холбоо болон Япон, Филиппин зэрэг улсуудад эсрэгээрээ илүү хүчтэй дарамт учруулж байна. Одоогоор Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 95 орчим ам.долларт хадгалагдаж, дэлхийн инфляцыг гол өдөөгч болов.

Мөн, инфляц өсөж, төв банкууд бодлогын хүүгээ бууруулалгүй, цааш өндөр түвшинд барих магадлал нэмэгдвэл энэ нь эргээд бондын зах зээлд сөрөг нөлөөтэй. Учир нь хүү өндөр байхад өмнө гаргасан, бага өгөөжтэй бондуудын үнэ цэнэ шинээр гарсан бондтой харицуулхад буурдаг. Иймд хөрөнгө оруулагчид шинэ, илүү өндөр өгөөжтэй бонд руу шилждэг тул хуучин бондуудын эрэлт багасаж, ханш нь унадаг. Тиймээс өдгөө АНУ, Европ, Японы бондын өгөөж (yield) дайны өмнөхөөс өндөр түвшинд хүрээд байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/

]]>
https://icapital.mn/2508/feed 0
Дэлхийн банк: 2026 онд Монгол улсын эдийн засаг 5 хувийн өсөлттэй байх төлөвтэй.  https://icapital.mn/2504 https://icapital.mn/2504#respond Tue, 14 Apr 2026 10:26:10 +0000 https://icapital.mn/?p=2504 Дэлхийн зах зээлд эрчим хүчний үнэ өсөж, Ойрх Дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор геополитикийн тодорхой бус байдал өндөр байгаа ч Монголын эдийн засгийн өсөлт 2026 онд тогтвортой хадгалагдаж 5 хувьд хүрэх төлөвтэй байна.

Энэ нь өнгөрсөн оноос 1.8 орчим хувиар эдийн засаг саарах хүлээлт юм. Дэлхийн банкнаас гаргасан Монгол улсын эдийн засгийн тоймд дурдсанаар: 

Инфляц болон гадаад орчны дарамт нэмэгдэж, макро эдийн засгийн тэнцвэргүй байдал 2026 онд үргэлжлэх төлөвтэй. Инфляц 2026 онд шатахуун болон махны үнийн өсөлтөөс шалтгаалж 8.5 хувийн орчимд гарах төлөвтэй байгаа ч бодлогын хатуу төлөв инфляцыг бууруулах чиглэлд нөлөөлнө. 

Төсвийн бодлогын хувьд төрийн өмчийн байгууллагуудын хөрөнгө оруулалтыг тооцохгүй бол төсвийн ерөнхий тэнцэл бага хэмжээний ашигтай, улсын өр буурах чиглэлд харьцангуй тогтвортой байх төлөвтэй.

Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хувьд эерэг болон сөрөг эрсдэл аль алийг нь дагуулна. Тодруулбал, төслүүдийг богино хугацаанд хурдан хэрэгжүүлж дуусгах нь тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, экспортыг дэмжих боломжтой ч түүхий эдийн орлого буурвал төсвийн орон зай хязгаарлагдан, төслүүдийг хойшлуулах шаардлага үүсэж, уул уурхайн бус салбарын өсөлтөд дарамт учруулж болзошгүй.

Гадаад орчин талаас, олон улсын худалдааны тодорхойгүй байдал нэмэгдэх, Ойрх Дорнодын мөргөлдөөн удаан үргэлжлэх нь гадаад эрэлтийг сулруулж болзошгүй.

Гадаад орчны эрсдэл нь эрдэс баялгийн экспортыг бууруулж, инфляц болон үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй ч зэс, алтны үнэ өндөр байх нь экспорт болон төсвийн орлогыг нэмэгдүүлснээр уг нөлөөллийг хэсэгчлэн нөхөх боломжтой.

Дунд хугацаанд (2027-28) дэд бүтцийн томоохон төслүүд болон дотоод эрэлтийн тогтвортой өсөлтийг дагаад, өсөлт дунджаар 5.5 хувь орчим байх төлөвтэй.

]]>
https://icapital.mn/2504/feed 0
Японы урт хугацааны бондын өгөөж 27 жилийн дээд түвшинд хүрлээ https://icapital.mn/2498 https://icapital.mn/2498#respond Mon, 13 Apr 2026 10:22:00 +0000 https://icapital.mn/?p=2498 Японд урт хугацааны бондын өгөөж өсөж, зах зээлийн жишиг хүү болох Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын бодит өгөөж 2.49 хувьд хүрчээ. Энэ нь 1999 оны хоёрдугаар сараас хойших буюу сүүлийн 27 жилийн хамгийн өндөр түвшин болов.

Тухайлбал, Даваа гаргийн өглөөнөөс эхлэн хөрөнгө оруулагчид Засгийн газрын бондыг зарах хөдөлгөөн давамгайлж эхэлснээр бондын үнэ унаж, үүнээс үүдэн бодит өгөөж нь өссөн байна. Бондын зах зээл нь үнэ буурсан ч, хүү нь тогтмол байдаг тул өгөөж нь эсрэгээрээ өсдөг онцлогтой юм. Үүний гол шалтгаан нь АНУ, Ираны хэлэлцээ тохиролцоонд хүрээгүйтэй холбоотойгоор газрын тосны фьючерс үнэ өсөж, Японд инфляц улам эрчимжих хүлээлт зах зээлд нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг NHK онцолсон байна. Мөн валютын зах зээлд иенийг зарж, доллар худалдан авах хөдөлгөөн нэмэгдсэнээр ам.долларын ханш 159 иенд хүрчээ.

Зах зээлд оролцогчид Доналд Трампын Хормузын хоолойг хааж болзошгүй тухай мэдэгдэл зэрэг геополитикийн эрсдэл үргэлжилж байгааг онцолж, газрын тосны нийлүүлэлт, тээвэрлэлтийн эрсдэл хэвээр үргэлжилбэл, Японд инфляцын дарамт ойрын хугацаанд буурахгүй байх магадлалтай гэж үзэж байна. Иймд, тус улсын санхүүгийн зах зээлд савлагаа үргэлжилж, хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдсээр байна.

Эх сурвалж: https://news.web.nhk/newsweb

]]>
https://icapital.mn/2498/feed 0