“Invescore Capital” хувийн хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээгээр “TIW Capital Group”-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ



“Инвескор Капитал ҮЦК” хөрөнгө оруулалтын менежментийн олон улсын туршлагаас хуваалцах, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр олон улсын “TIW Capital Group’’-тэй хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

“TIW Capital Group” нь Сингапур, Дубай, Бахрейн, Энэтхэг улсуудад үйл ажиллагаа явуулахаас гадна дэлхийн 27 улсын харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг, олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн компани бөгөөд “buyout”, “fixed return income”, “investment fund management”, “family office”, “wealth management” чиглэлийн зөвлөх үйлчилгээгээрээ олон улсын туршлагатай байгууллага юм.

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь “Wealth Management” буюу хувь хүн, хөрөнгө оруулагчийн баялгийн менежментийн чиглэлээр харилцан туршлага солилцох, Монгол Улсын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад Монголын хөрөнгийн зах зээлийг таниулах, нарийн судалгаа шинжилгээг боловсруулах, мэдээлэл хуваалцах чиглэлээр голчлон чиглэж байгаа юм.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотооддоо нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын орчин, нөхцөлийг сайжруулан гадаад хөрөнгө оруулалтыг татахад тус хамтын ажиллагааны санамж бичиг томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
 

Жагсаалтруу буцах

Мэдээ мэдээлэл

“Инвескор Капитал ҮЦК”-ийн 5 жилийн ой тохиож байна

2018 оны энэ өдөр “Инвескор Санхүүгийн Групп” дотоодын хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд гаргах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол

Дэлгэрэнгүй...

Төв азийн зах зээлд түүчээлэх зорилго өөд

“Инвескор ББСБ” ХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн хурдтайгаар өсөн тэлж, Монголдоо төдийгүй Азийн бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт те

Дэлгэрэнгүй...

Л.БИЛГҮҮН: Ёс зүй бол шинэ актив

“Их сургуулиа төгсөөд би таван жилийн дотор захирал болно гэж зорьж байсан ч чадаагүй ээ. Харин зургаан жилийн дараа төлөвлөсөндөө хүрч чадсан ш

Дэлгэрэнгүй...

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХАМТДАА

Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх “Инвескор Капитал” үнэт цаасны компани олон улсын түвшинд үнэлэгдэж, салбарынхаа шилдгээр нэрлэгдлээ.<

Дэлгэрэнгүй...

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ түүх эхэллээ.

Монгол улсад хөрөнгийн зах зээл үүссэн буюу “Монголын Хөрөнгийн Бирж” үүсгэн байгуулагдсанаас хойш эдүгээ 30 гаран жилийг туулан өнгөрүүлэ

Дэлгэрэнгүй...