Thursday October 8th, 2026

Хятадын DeepSeek, Moonshot AI компаниуд IPO-ийн өмнө томоохон санхүүжилт татаж байна

Хятадын хиймэл оюун хөгжүүлэгч DeepSeek компани шинэ санхүүжилтийн хүрээнд 80 тэрбум юань буюу ойролцоогоор 12 тэрбум ам.доллар татахаар ажиллаж байна.

Bloomberg-ийн мэдээлснээр Tencent болон цахилгаан автомашины батарей үйлдвэрлэгч CATL хамгийн өндөр дүнгээр хөрөнгө оруулахаар оролцож байгаа аж. Хөрөнгө оруулагчдын эрэлт анх төлөвлөсөн 50 тэрбум юанийн хэмжээг давсан бөгөөд санхүүжилтийг аравдугаар сард багтаан эцэслэх төлөвтэй байна.

Үүнтэй зэрэгцэн Kimi чатботыг хөгжүүлэгч Moonshot AI компани биржид гарахын өмнөх хувийн санхүүжилтээ ойролцоогоор 50 тэрбум ам.долларын үнэлгээгээр хаажээ. Тус компани 2027 оны эхний улиралд Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа олон нийтэд санал болгохоор бэлтгэж, таван тэрбум хүртэлх ам.доллар босгох боломжийг судалж байгаа талаар Bloomberg мэдээлэв.

Эх сурвалж: Bloomberg, Yahoo Finance