“Инвескор Капитал ҮЦК”-ийн 5 жилийн ой тохиож байна
2018 оны энэ өдөр “Инвескор Санхүүгийн Групп” дотоодын хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд гаргах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол...
Бид Монгол улсын хөрөнгийн зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар хөрөнгийн зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах, дотоодын хөрөнгө оруулагчдад гаднын хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагчдадаа хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан, хурдан шуурхай, үнэн зөв, мэдээлэл үйлчилгээг санал болгон ажиллаж байна. Инвескор Капитал ҮЦК нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтерийн үйлчилгээ үзүүлдэг.
Системийн тасралтгүй ажиллагаанд анхаарч олон улсын түвшний мэдээллийн технологийн дэд бүтцийг байгуулан, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажилладаг.
Та өөрийн цаг хугацаа, боломжид нийцүүлэн хэдийд ч, хаанаас ч хамгийн хялбараар арилжаанд оролцох боломжтой
Данс нээх, бүртгүүлэх, арилжаанд оролцох зэрэг бүх үйлдлийг онлайнаар хурдан шуурхай гүйцэтгэнэ
Алсын хараа
Эрхэмсэг оршихуй
Үнэт зүйлс
Бид аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа анх удаа олон нийтэд нээлттэй гарган арилжих (IPO), хаалттай хүрээнд хувьцаа гаргах, нэмж хувьцаа гаргах, компанийн өрийн бичиг болон бусад төрлийн үнэт цаас гаргах зэргээр хөрөнгө босгохтой холбоотой зөвлөгөө, туслалцаа үзүүлж, андеррайтерийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна.
Та манай компаниар дамжуулан Монголын Хөрөнгийн Бирж, Монголын Үнэт Цаасны Бирж дээр арилжаалагдаж буй үнэт цаасны арилжаанд оролцож, хувьцаа болон бусад төрлийн үнэт цаас худалдан авч хөрөнгө оруулалт хийх боломжтой.
# | Шимтгэлийн тухай | |
---|---|---|
1. | Данс нээх төлбөр | 5,000₮ (Хувь хүн) 50,000₮ (Хуулийн этгээд) |
2. | Хувьцааны арилжааны шимтгэл | 1.0% |
3. | Засгийн газрын бондын арилжааны шимтгэл | 0.05% |
4. | Бусад үнэт цаасны арилжааны шимтгэл /Бонд, ХБҮЦ/ | Хэрэглэгч тус бүрийн хэлцлээс хамаарна |
5. | Онлайн арилжааны системийн төлбөр | 12,000₮ |
2018 оны энэ өдөр “Инвескор Санхүүгийн Групп” дотоодын хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд гаргах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол...
“Инвескор Капитал ҮЦК” хөрөнгө оруулалтын менежментийн олон улсын туршлагаас хуваалцах, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чигл...
“Инвескор ББСБ” ХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн хурдтайгаар өсөн тэлж, Монголдоо төдийгүй Азийн бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт те...
“Их сургуулиа төгсөөд би таван жилийн дотор захирал болно гэж зорьж байсан ч чадаагүй ээ. Харин зургаан жилийн дараа төлөвлөсөндөө хүрч чадсан ш...
Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх “Инвескор Капитал” үнэт цаасны компани олон улсын түвшинд үнэлэгдэж, салбарынхаа шилдгээр нэрлэгдлээ. ...
Монгол улсад хөрөнгийн зах зээл үүссэн буюу “Монголын Хөрөнгийн Бирж” үүсгэн байгуулагдсанаас хойш эдүгээ 30 гаран жилийг туулан өнгөрүүлэ...
МХБ-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцоолох журам”-ын дагуу бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр үнэлж, ТОП-20 индексийн багцыг бүрдүүлэх ба багцыг жил бүр шинэчилдэг. 2021 онд дараах үнэт цааснууд ТОП-20 индексийн багцыг бүрдүүлж байна. Үүнд:
№ | Симбол | Компанийн нэр | Үйл ажиллагааны чиглэл |
---|---|---|---|
1. | TTL | АПУ ХК | Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл |
2. | GOV | Таван толгой ХК | Чулуун, хүрэн нүүрс олборлолт |
3. | APU | Ард санхүүгийн нэгдэл ХК | Санхүүгийн бусад үйл ажиллагаа |
4. | SUU | Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК | Металлын хүдэр олборлолт |
5. | LEND | Инвескор ББСБ ХК | Санхүүгийн бусад үйл ажиллагаа |
6. | MNP | Говь ХК | Нэхмэлийн үйлдвэрлэл |
7. | MBW | Монгол шуудан ХК | Шуудан зарлага элчийн үйл ажиллагаа |
8. | AIC | Сүү ХК | Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл |
9. | MNDL | Ард кредит ББСБ ХК | Санхүүгийн бусад үйл ажиллагаа |
10. | BDS | Улсын их дэлгүүр ХК | Машин, мотоциклээс бусад барааны жижиглэн худалдаа |
11. | AARD | Мандал Даатгал ХК | Албан журмын нийгмийн даатгалаас бусад даатгал, давхар даатгал, тэтгэврийн санхүүжилтын үйл ажиллагаа |
12. | MIK | Түмэн шувуут ХК | Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл |
13. | ADU | Ард Даатгал ХК | Албан журмын нийгмийн даатгалаас бусад даатгал, давхар даатгал, тэтгэврийн санхүүжилтын үйл ажиллагаа |
14. | ADB | ЛэндМН ББСБ ХК | Санхүүгийн бусад үйл ажиллагаа |
15. | ERDN | Дархан нэхий ХК | Арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл |
16. | INV | Бодь даатгал ХК | Албан журмын нийгмийн даатгалаас бусад даатгал, давхар даатгал, тэтгэврийн санхүүжилтын үйл ажиллагаа |
17. | MFC | Монос хүнс ХК | Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл |
18. | SHG | Би ди сек ХК | Санхүүгийн бусад үйл ажиллагаа |
19. | TUM | Махимпекс ХК | Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл |
20. | UID | Хөвсгөл алтан дуулга ХК | Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл |