Ерөнхий ойлголт

Компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буугдсаны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасийг хувьцаа гэнэ.

 

Үнэт цаас гаргагчаас тогтоосон хугацаа дуусмагц үндсэн төлбөр болон хүүг мөнгөн хэлбэрээр, эсвэл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр тухайн үнэт цаасыг эзэмшигчид эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн болон түүнтэй адилтгах бусад үнэт цаасыг өрийн хэрэгсэл буюу бонд гэнэ.

Компанийн ашгаас хөрөнгө оруулагчдад хуваарилж буй хэсгийг ногдол ашиг гэх бөгөөд компани тухайн тайлант жилийн санхүүгийн үр дүн болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудад зарцуулагдах санхүүжилтийн хэмжээ зэрэгт үндэслэн тухайн жилд ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрээ гаргадаг.

IPO буюу Initial Public Offering гэдэг нь компани анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох гэсэн үг бөгөөд хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд нээлттэй байдлаар худалдах үйл ажиллагааг хэлнэ.

Болно, Хүүхдэдээ данс нээх тохиолдолд данс нээх хүсэлт, хүүхдийн төрсний гэрчилгээ болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэх шаардлагатай. Асран хамгаалагч нь манай ҮЦК-д үнэт цаасны данс нээлгээгүй бол бүртгэх боломжгүй.

Та хамгийн дээд талдаа 5 үнэт цаасны компаньд бүртгэлтэй байх эрхтэй.

Номинал данс гэдэг нь монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцааг худалдах худалдан авах зориулалттайгаар үнэт цаасны брокерийн төвд байгуулсан дансыг хэлнэ. ҮЦТХТ-ийн данс гэдэг нь тухайн иргэн болон хуулийн этгээдийн үнэт цаасыг хадгалах түүний тооцоолол ногдол ашиг олгох зэрэг үнэт цаастай холбоотой ашиглагдах дансыг хэлнэ.

Таны нөхцөлт арилжааны захиалга биелээгүй тохиолдолд шууд цуцлах боломжтой. Хэрэв та зах зээлийн арилжааны захиалга өгсөн болон таны нөхцөлт арилжааны захиалга биелсэн тохиолдолд та цуцлах боломжгүй. Учир нь таны захиалга биелж зах зээл дээр арилжаалагдсан гэсэн үг.

Та https://www.icapital.mn/ хаягаар өөрийн бүртгэлээр нэвтрэн зүүн дээд буланд байрлах зарлага цэсэн дээр дарж Номинал данс гэсэн нэртэй хуудсыг сонгосны дараагаар хүсэлт гаргах цэсэд хандан зарлага гаргах боломжтой.

Ногдол ашгийн төлбөр ҮЦТХТ-ийн дансанд байршдаг бөгөөд та https://www.icapital.mn/ хаягаар өөрийн бүртгэлээр нэвтрэн зүүн дээд буланд байрлах зарлага цэс дээр дарж ҮЦТХТ гэсэн нэртэй хуудсыг сонгосны дараагаар хүсэлт гаргах цэсэд хандан зарлага гаргах боломжтой.

Хувь тэнцүүлэлтийн дараах мөнгө нь таны Номинал дансанд байршдаг бөгөөд та https://www.icapital.mn/ хаягаар өөрийн бүртгэлээр нэвтрэн зүүн дээд буланд байрлах зарлага цэсэн дээр дарж Номинал данс гэсэн нэртэй хуудсыг сонгосны дараагаар хүсэлт гаргах цэсэд хандан зарлага гаргах боломжтой.

Та үнэт цаас шилжүүлэх өргөдөл бөглөх шаардлагатай бөгөөд манайх уг өргөдлийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү илгээснээр шилжинэ.

Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өвлөгч нь брокер дилерийн компани дээр данс нээлгэсэн байх шаардлагатай ба өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн гүйлгээ хийнэ.

Бэлэглэгч иргэн нь өөрийн эхнэр, эсхүл нөхөр, өөрийн болон эхнэр, эсхүл нөхрийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, авга, нагац, ах, эгч, дүү, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд, ач зээ, тэдгээрийн хүүхэд зэрэг төрөл, садангийн хүнээс гадна хүргэн, бэрд бэлэглэж байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлтийг гаргана:

Талуудын хооронд бичгээр байгуулсан бэлэглэлийн гэрээ

Бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн хүсэлт, мэдэгдэл /энэхүү журмын 1 дүгээр хавсралт ёсоор батлагдсан маягтын дагуу гаргана/

Энэхүү журмын холбоотой талаарх иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаа, эсхүл уг холбоог нотлох бусад баримт.

Бэлэглэгч нь бусад иргэн, хуулийн этгээдэд бэлэглэж байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлтийг гаргана

Талуудын хооронд бичгээр байгуулсан бэлэглэлийн гэрээ

Бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн хүсэлт, мэдэгдэл /энэхүү журмын 1 дүгээр хавсралт ёсоор батлагдсан маягтын дагуу гаргана/

Эдгээр материалыг бүрдүүлэн ҮЦТХТ-д хандана.

https://www.icapital.mn/ хаягаар нэвтэрч “Нэвтрэх” цэс доторх нууц үгээ мартсан хэсгийг даран өөрийн и-мейл хаягаа бөглөсний дараагаар таны и-мейлд нууц үг сэргээх код очсоноор та нууц үгээ шинэчилж болно.

Нэг хүн нийт 5 үнэт цаасны компаньд бүртгэлтэй байх эрхтэй.

Арилжаанд оролцоход 1%-ийн шимтгэлтэй байдаг.

Үнэт цаасны арилжаанд оролцох

Хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаа Даваа-Баасан гаригуудад 10:00 – 13:00 цагийн хооронд явагддаг бөгөөд энэ нь таны авах зарах захиалга биелэх цаг гэсэн үг юм. Бусад үед та хэдийд ч манай онлайн арилжааны сайтаар дамжуулан хувьцаа авах зарах захиалга өгөх боломжтой.

Та анхдагч болон хоёрдогч арилжаанд оролцох боломжтой бөгөөд https://www.icapital.mn/ хаягаар өөрийн бүртгэлээрээ нэвтрэн зүүн дээд буланд байрлах аль арилжаанд орох сонголтоо хийсний дараагаар өөрийн авахыг хүсэж буй компаниа сонгон, авах зарах захиалга өгөн арилжина.

Та арилжааны системд нэвтрэн өөрийн авахыг хүсэж буй үнэт цаасаа сонгосны дараагаар баруун доод буланд байрлах хэсэгт үнийн дүн болон хэмжээг зааж өгөн арилжааны захиалгаа өгнө.

Авахгүй, Зөвхөн захиалга биелсэн тохиолдолд шимтгэл төлөгдөнө.

Бүртгэлтэй и-мейл хаяг болон утасны дугаараар захиалгаа өгөх боломжтой.

Арилжааны захиалга биелсэн эсэхээ https://www.icapital.mn/ хаягаар нэвтрэн зүүн талд байрлах данс цэс дээр дарснаар та үнэт цаасны үлдэгдэлээ шалгах боломжтой мөн зүүн талд байрлах түүх цэс дээр дарснаар хуулга, үнэт цаасны дансны хуулга, захиалга, арилжааны мэдээллээ харах боломжтой.

Та интернэтэд холбогдсон тохиолдолд дэлхийн хаанаас ч манай сайтаар дамжуулан арилжаанд оролцох боломжтой.

Орохгүй бөгөөд та info@icapital.mn хаяг руу гүйлгээний баримтаа хавсарган хүсэлтээ илгээх боломжтой.

Данс нээх

Биеээр ирэх тохиолдолд:

Та өөрийн иргэний үнэмлэх, Гадаад хүн бол гадаад паспорт болон арилжааны банканд данстай байх шаардлагатай. Хүүхэд бол төрсний гэрчилгээ болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэх байх шаардлагатай юм.

Онлайнаар данс нээх тохиолдолд:

https://www.icapital.mn/ хаягаар нэвтэрч “Данс нээх” цэсэд өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ. Таны и-мэйл хаягт ирсэн баталгаажуулалтыг идэвхжүүлж, өөрийн мэдээллээ кирилл үсгээр үнэн зөв бөглөнө /иргэний үнэмлэхийн урд болон ард талын зургийг хавсаргана/ . Зааврын дагуу үнэн зөв бөглөсний дараа таны и-мэйл хаягт “Брокерийн үйлчилгээний гэрээ илгээнэ. Та “Брокерийн үйлчилгээний гэрээ”-г хэвлэж, гарын үсгээ зураад, сканердсан (эсвэл гар утсаараа зургийг нь тод авсан байж болно) хувийг info.account@icapital.mn хаягаар илгээнэ үү.

Ажлын 1-2 хоногт таны данс нээгдэнэ.

Та info@icapital.mn хаяг руу хүсэлт илгээн шийдвэрлүүлэх мөн өөрийн биеэр ирэн шийдвэрлүүлэх боломжтой.

Та https://www.icapital.mn/ хаягаар өөрийн бүртгэлээр нэвтэрсний дараагаар зүүн дээд буланд байрлах орлого цэс дээр дарснаар танд номинал данс цэнэглэх заавар гарч ирнэ.

Монгол улсын иргэн:

  • Данс нээх хүсэлт
  • Иргэний үнэмлэх

Монгол улсын хуулийн этгээд:

  • Данс нээх хүсэлт
  • Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар – 2 хувь
  • Брокерийн үйлчилгээ авах тухай албан бичиг – 2хувь
  • Данс удирдах эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга
    (компанийн)-ын баталгаа. Нотариатаар баталгаажуулсан хуулбар – 2 хувь
  • Данс удирдах эрх бүхий этгээдийн мэдээлэл болон бичиг баримт
    (Иргэний үнэмлэх эсвэл Паспорт)
  • ҮЦТХТ-н данс нээлгэх гэрээ
  • Хуулийн этгээдийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар – 2 хувь

Насанд хүрээгүй хүүхэд:

  • Данс нээх хүсэлт
  • Тѳрсний гэрчилгээ
  • Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
  • Асран хамгаалагч нь манай ҮЦК-д үнэт цаасны данс нээлгээгүй бол бүртгэх боломжгүй

Гадаад улсын иргэн:

  • Данс нээх хүсэлт
  • Гадаад паспорт – 2 хувь
  • Монгол Улсын эсхүл олон улсын нэр хүнд бүхий аль нэг арилжааны банканд данстай тухай тодорхойлолт
  • ҮЦТХТ-н данс нээлгэх гэрээ

Гадaад улсын хуулийн этгээд:

  • Данс нээх хүсэлт
  • Компанийн гэрчилгээтэй дүйцэх баримт бичиг Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар – 2 хувь
  • Дансыг удирдах эрх бүхий этгээдийг томилсон
    компанийн албан ёсны шийдвэр – 2 хувь
  • Данс удирдах эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга
    (компанийн)-ын баталгаа. Нотариатаар баталгаажуулсан хуулбар – 2 хувь
  • Данс удирдах эрх бүхий этгээдийн мэдээлэл болон бичиг баримт
    (Иргэний үнэмлэх эсвэл Паспорт)
  • Монгол Улсын эсхүл олон улсын нэр хүнд бүхий аль нэг арилжааны банканд данстай тухай тодорхойлолт
  • ҮЦТХТ-н данс нээлгэх гэрээ
  • Хуулийн этгээдийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар – 2 хувь