a
a
Hello Introduction
Манай компани нь Монгол Улсынхаа хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, харилцагчдадаа олон улсын жишигт нийцсэн, шинэ дэвшилтэт үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Бид хөрөнгө оруулалтын банкны болон үнэт цаасны зуучлалын үйлчилгээг харилцагчдадаа хүргэн, үнэт цаас, түүнд суурилсан санхүүгийн хэрэгслүүд, хувьцаа, бонд, өрийн хэрэгслийг нээлттэй болон хаалттай зах зээлд гарган санхүүжилт татах, компанийг өөрчлөн байгуулах, тухайн байгууллагын онцлогт тохирсон санхүүжилтийн хамгийн үр ашигтай хувилбарыг санал болгох зэргээр харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг бүрэн хангах, мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг үзүүлж байна.
Инвескор Капитал ҮЦК үүсгэн байгуулагдав
Анхны төсөл болох “Инвескор ББСБ” IPO-д туслах андеррайтераар оролцов
Онлайн арилжааны системийг зах зээлд нэвтрүүлэв
“Инвескор Актив” ТЗК ХБҮЦ, 4 тэрбум төгрөг (Монголын анхны ХБҮЦ)
“Инвескор Бонд”, 20 тэрбум төгрөг (МХБ)
Хишиг арвин бонд, 10 тэрбум төгрөг (ББЗЗ)
“Инвескор ББСБ” ХК, 10 тэрбум төгрөг (ББЗЗ)
“Шунхлай Бонд", 10 тэрбум төгрөг (ББЗЗ)
“Актив Гарден” ХХК Актив Бонд, 10 тэрбум төгрөг (ББЗЗ)
“Инвескор ББСБ” ХК FPO, 16.6 тэрбум төгрөг (МХБ)
“Хан-Алтай Ресурс” ХХК, 45 тэрбум төгрөг (ББЗЗ)
“Ай Си Рэйт” ХХК, 10 тэрбум төгрөг (ББЗЗ)
“Цоба Хаус” Бонд, 10 тэрбум төгрөг (ББЗЗ)
“Голомт Банк” ХХК IPO, 103.3 тэрбум төгрөг (МХБ)
“Инвескор Бонд 2.0”, 50 тэрбум төгрөг (МХБ)
“Монголын Хөрөнгийн Бирж” ХХК IPO, 11.9 тэрбум төгрөг (МХБ)
Global Banking and Finance Review сэтгүүлээс 2022 оны шилдэг үнэт цаасны компаниар шалгарууллаа
Олон улсын “TIW Capital Group’’-тэй хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Монголын анхны ETF үүсгэн байгуулагдаж, мэргэжлийн оролцогчоор ажиллаж эхэллээ
10.9 тэрбум төгрөгийн "Монложистикс Холдинг" ХХК IPO төсөлд туслах андеррайтераар оролцов.
5 жил тутамд зохион байгуулагддаг хөрөнгийн зах зээлийн шилдгийг тодруулан шагнал гардуулах “Grand Bull Awards”-ийн шилдэг IPO номинацийг хүртлээ.
8.3 тэрбум төгрөгийн "Монложистикс Холдинг" ХХК IPO төсөлд туслах андеррайтераар оролцов.
Global Banking and Finance Review сэтгүүлээс 2023 оны шилдэг үнэт цаасны компаниар шалгарууллаа