Хүний нөөц

Сонгон шалгаруулалт

Инвескор Капитал нь ажлын байрны сонгон шалгаруулалтыг та бүхнээс ирүүлсэн мэдээлэл, баримтад үндэслэж бизнесийнхээ үндсэн зарчимд тулгуурлан шударга, ил тод, нээлттэйгээр ажил горилогч бүрд боломжийг адил тэгш олгон явуулна.

Нээлттэй ажлын байр

Бидний нэг болсноор:

  • Ажлын байрны таатай орчин нөхцөл.
  • Ажилтан бүрд ажил мэргэжлийн хувьд өсөж, хөгжих боломж, орчныг бүрдүүлсэн.
  • Ажлын гүйцэтгэлээс хамаарсан цалин урамшууллын шударга систем.
  • Ажлын онцлогоос шалтгаалсан уян хатан цагийн хуваарь.
  • Эрч хүчтэй, бүтээлч, чадварлаг хамт олонтой нэг баг болон ажиллах.
  • Шинэ санал санаачилгыг үргэлж дэмжин, урамшуулдаг.
  • Бүх төрлийн нийгэм, ахуйн хөнгөлөлт, хангамж таныг хүлээж байна.

Оюутны булан

Бид эрч, хүчтэй мэргэжлээрээ манлайлах, ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй оюутан залуустаа зориулж дадлагажих хөтөлбөрийг тогтмол зарладаг. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд онолын мэдлэгээ баталгаажуулах, практик мэдлэгээ өргөжүүлэх, компанийн бүх төрлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах зэрэг олон боломжийг богино хугацаанд авах юм.

Дадлага хийх оюутанд тавигдах шаардлага

  • Их, дээд сургуулийн 3 болон 4 дүгээр курсийн оюутан байх
  • Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш
  • Багаар ажиллах чадвартай
  • Ажлын хагас болон бүтэн цагаар ажиллах боломжтой
  • Харилцааны ур чадвартай
  • Шинийг санаачлагч, нийгмийн идэвхитэй

Дадлага хийлгэх зөвшөөрөл олгох

Оюутны материалд үндэслэн ажлын 3 хоногт багтаан дадлага хийлгэх эсэх талаар албан хариу өгөх болно.