Бидний тухай

“Инвескор Капитал ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээл дээр нээлттэй болон хаалттай хэлбэрээр үнэт цаас гаргах, санхүүгийн хэрэгслүүд бүтэцжүүлэх, хөрөнгө оруулалт болон нэгдэн нийлэх үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн.

Ингэхдээ тухайн компанийн онцлогт нийцсэн зах зээлийн жишиг шийдлийг санал болгодог. Бид байгуулагдсан цагаасаа хойш санхүү, хөрөнгө оруулалтын шинэлэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр зорьж хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулсаар байна.

Эрхэм зорилго

Мэдээллийн технологийн шийдлийг оновчтой ашиглах замаар орон зай, цаг хугацааны хязгаарт баригдалгүйгээр олон улсын хөрөнгийн зах зээл дээр хууль эрх зүй болон бизнесийн ёс зүйг эрхэмлэсэн үнэт цаасны мэргэжлийн үйлчилгээг үзүүлэгч байна.

Алсын хараа

Амжилттай хөрөнгө оруулалтын шийдэл болон дээд зэргийн харилцагчийн үйлчилгээний төгс хослолыг санал болгогч, дэлхийд танигдсан Хөрөнгө оруулалтын банк болно.

Үнэт зүйлс

  • Харилцагчийн сэтгэл ханамж, харилцан итгэлцэл
  • Урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулагч, харилцагч
  • Мэдээллийн технологийн орчин үеийн шийдэл
  • Мэдлэг, мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалтын оновчтой бодлого, шийдэл
  • Мэргэшсэн бөгөөд хууль эрх зүй, ёс зүйг эрхэмлэсэн, харилцагчаа дээдэлсэн баг, хамт олон

Төлөөлөн удирдах зөвлөл

Удирдлагын баг