Брокер
Та Инвескор Капитал үнэт цаасны компаниар дамжуулан Монгол Улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж буй хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгө оруулалтын сан болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжтой. Манай мэргэжлийн хамт олон харилцагч таны хөрөнгө оруулалтын зорилго, санхүүгийн нөхцөл байдал, эрсдэл даах чадвар, хувь хүний зан төлөвт нийцсэн зэрэг зөвхөн танд тохирох мэргэжлийн санхүүгийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Харилцагч нь үнэт цаасны зах зээлийн арилжаанд оролцохын тулд брокерийн компанид үнэт цаасны данс нээлгэсэн байх шаардлагатай бөгөөд та манай компанид данс нээлгэснээр ҮЦТХТѳвд Үнэт цаасны данстай болох юм. Бид танд онлайн орчинд амар хялбараар үнэт цаасны дансаа нээн арилжаанд оролцох боломжийг олгож байна.
https://trade.icapital.mn/account хаягаар нэвтэрч “Данс нээх” цэсэд өөрийн И-Мэйл хаягаар бүртгүүлнэ.
- Та бүртгүүлсэн и-мэйл хаягтаа ирсэн баталгаажуулалтыг идэвхжүүлж, өөрийн мэдээллээ кирилл үсгээр, үнэн зөв бөглөнө. /иргэний үнэмлэхийн урд болон ард талын зургийг хавсаргана/
- Бүртгэл үүсгэсний дараа үнэт цаасны данс нээх хураамжыг зааврын дагуу байршуулна.
- Өөрийн бүртгэлээр нэвтрэн орж “Хувийн мэдээлэл” хэсэг дэх “Брокерын үйлчилгээний гэрээ” болон “Мөнгөн хөрөнгийн гэрээ”-г Улсын бүртгэлийн ерөнхий газрын тоон гарын үсэг буюу G-Sign апп ашиглан цахим гэрээг байгуулна.
- Хэрэв та цахимаар гэрээ байгуулах боломжгүй бол өөрийн биеэр оффис дээр ирж гэрээгээ баталгаажуулаарай.
- Данс нээх хүсэлт
- Иргэний үнэмлэх
- Данс нээх хүсэлт
- Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар – 2 хувь
- Брокерийн үйлчилгээ авах тухай албан бичиг – 2хувь
- Данс удирдах эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга (компанийн)-ын баталгаа. Нотариатаар баталгаажуулсан хуулбар – 2 хувь
- Данс удирдах эрх бүхий этгээдийн мэдээлэл болон бичиг баримт (Иргэний үнэмлэх эсвэл Паспорт)
- ҮЦТХТ-н данс нээлгэх гэрээ
- Хуулийн этгээдийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар – 2 хувь
- Данс нээх хүсэлт
- Тѳрсний гэрчилгээ
- Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
Асран хамгаалагч нь манай ҮЦК-д үнэт цаасны данс нээлгээгүй бол бүртгэх боломжгүй
- Данс нээх хүсэлт
- Гадаад пасспорт – 2 хувь
- Монгол Улсын эсхүл олон улсын нэр хүнд бүхий аль нэг арилжааны банканд данстай тухай тодорхойлолт
- ҮЦТХТ-н данс нээлгэх гэрээ
- Данс нээх хүсэлт
- Компанийн гэрчилгээтэй дүйцэх баримт бичиг Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар – 2 хувь
- Дансыг удирдах эрх бүхий этгээдийг томилсон компанийн албан ёсны шийдвэр – 2 хувь
- Данс удирдах эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга (компанийн)-ын баталгаа. Нотариатаар баталгаажуулсан хуулбар – 2 хувь
- Данс удирдах эрх бүхий этгээдийн мэдээлэл болон бичиг баримт (Иргэний үнэмлэх эсвэл Паспорт)
- Монгол Улсын эсхүл олон улсын нэр хүнд бүхий аль нэг арилжааны банканд данстай тухай тодорхойлолт
- ҮЦТХТ-н данс нээлгэх гэрээ
- Хуулийн этгээдийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар – 2 хувь