Андеррайтер
Бид аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа анх удаа олон нийтэд нээлттэй гарган арилжих (IPO), хаалттай хүрээнд хувьцаа гаргах, нэмж хувьцаа гаргах, компанийн өрийн бичиг болон бусад төрлийн үнэт цаас гаргах зэргээр хөрөнгө босгохтой холбоотой зөвлөгөө, туслалцаа үзүүлж, андеррайтерийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна.
Андеррайтингийн үйлчилгээ авсан харилцагчид
тэрбум төгрөг
Татахаар төлөвлөсөн дүн
тэрбум төгрөг
Татан төвлөрүүлсэн дүн
Хувь
Давж биелсэн захиалгын хувь
- Хугацаагүй, санхүүжилтийн зардал хэмнэнэ
Хувьцаа худалдан авсан хөрөнгө оруулагч нь зээлдэгч бус, хувьцаа эзэмшигч учир компаниас хүүгийн төлбөр нэхэхгүй, эргэн төлөх хугацаа байдаггүй.
- Дахин санхүүжилт татах боломж
Хувьцаат компани дахин хэдэн ч удаа нэмэлт хувьцаа гаргах замаар хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах боломжтой байдаг.
- Компанийн сайн засаглал, сайн имидж бүрдэнэ
Цөөн хүний эзэмшлийн бус олон хүн компанийн хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн стратегийн шийдвэрүүдийг гаргадаг. Энэхүү сайн засаглал нь хөрөнгө оруулагчдыг татах гол хөшүүргүүдийн нэг юм.
- Компанийн менежмент сайжирна
Компанийн хувьцаа эзэмшлээр дамжин менежментийн багт мэргэшсэн чадварлаг экспертүүд орж ажиллах боломжийг бүрдүүлнэ.
- Гол мэргэжилтнүүдээ идэвхжүүлэх боломж
Компанийнхаа хувьцааг эзэмших эрх олгох замаар гол мэргэжилтнүүдийнхээ урт хугацаанд тогтвортой ажиллах сонирхлыг идэвхжүүлдэг.
Нээлттэй бонд гэдэг нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд санал болгож буй өрийн хэрэгсэл юм. Энэхүү өрийн хэрэгсэлд ямар нэгэн шалгуургүйгээр хүн болгон хөрөнгө оруулах боломжтой.
- Удирдлагын эрх
Бонд буюу өрийн бичгээр санхүүжилт татсанаар бизнесийнхээ тодорхой хувийг олон нийтэд санал болголгүйгээр удирдлагын эрхээ хэвээр хадгалах боломжтой.
- Уян хатан байдал
Банкны зээл нь үндсэн болон хүүгийн төлөлтийг сар болгон төлөхийг шаарддаг. Харин нээлттэй бондын хувьд үндсэн төлөлтийг хугацааны эцэст, хүүгийн төлөлтийг улиралд, хагас жилд, жилд гэх зэргээр өөрийн мөнгөн урсгалд тааруулан сонгох боломжийг олгодог.
- Амжилттай санхүүжилт татах
Биржээр дамжуулан олон нийтээс санхүүжилт татаж буй учир амжилттай болох магадлал өндөр. Мөн өндөр өгөөж, татвар бага, бондын хугацаа дуусахаас өмнө арилжаалах боломж зэргээс шалтгаалан хөрөнгө оруулагчдын тэргүүлэх сонголт нь байдаг.
Хаалттай өрийн хэрэгслийг тодорхой шалгуур хангасан мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгох бөгөөд Биржийн бус зах зээл дээр арилжаалагддаг.
- Удирдлагын эрх
Бонд буюу өрийн бичгээр санхүүжилт татсанаар бизнесийнхээ тодорхой хувийг олон нийтэд санал болголгүйгээр удирдлагын эрхээ хэвээр хадгалах боломжтой.
- Уян хатан байдал
Банкны зээл нь үндсэн болон хүүгийн төлөлтийг сар болгон төлөхийг шаарддаг. Харин хаалттай бондын хувьд үндсэн төлөлтийг хугацааны эцэст, хүүгийн төлөлтийг улиралд, хагас жилд, жилд гэх зэргээр өөрийн мөнгөн урсгалд тааруулан сонгох боломжийг олгодог.
- Хурдан хугацаанд санхүүжилт татах боломж
Хаалттай бондыг мэргэжлийн хөрөнгө оруулагчдад буюу тодорхой хэмжээний эрсдэлийг даах чадвартай хөрөнгө оруулагчдад санал болгодог. Түүнчлэн биржийн бус зах зээлд арилжаалах нь зохицуулагч байгууллагаас ирэх хяналт шалгалт бага, биржийн зах зээлтэй харьцуулахад бондын өгөөж өндөр, илүү хурдан хугацаанд санхүүжилт татан төвлөрүүлэх боломжтойгоороо онцлог байдаг.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) нь ирээдүйд олох орлогоор хөрөнгийн багц бүрдүүлэн тусгай зориулалтын компани байгуулж олон нийтэд нээлттэй, хаалттай хүрээнд санал болгодог үнэт цаасжуулсан санхүүгийн хэрэгсэл юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид бага эрсдэл бүхий тогтмол өгөөжтэй “зээлийн багц”-аас орж ирэх ирээдүйн орлогыг эзэмших замаар мөнгөө өсгөх боломжтой.
- Илүү тодорхой
Бондтой харьцуулахад эргэн төлөгдөх мөнгөн урсгал нь урьдчилан тохирсон үе шатын дагуу хийгддэг тул хөрвөх чадвар илүү сайн. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь тогтвортой, тодорхой зээлийн ирээдүйн мөнгө урсгалаар баталгаажсан байдгаараа онцлогтой.
- Эрсдэл бага
ХБҮЦ нь компанийн дампуурлаас ангид тул үйл ажиллагаанаас нь шалтгаалах эрсдэл багатай. Мөн хөрөнгийн багц нь ихэвчлэн тараан байршсан олон хөрөнгөнөөс бүрддэг. Тиймээс нэг төрлийн хөрөнгөөс хамаарах эрсдэлийг бууруулдаг давуу талтай.