2025-07-21

ISO/IEC 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын батламжаа гардан авлаа

Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудаас Инвескор Капитал ISO/IEC 27001:2022 мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлсэн, АНХНЫ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ боллоо.

 

Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын бизнест итгэлцлээс гадна МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ нэн тэргүүнд тавигддаг болсон. Өөрөөр хэлбэл харилцагч таны арилжааны болон хөрөнгө оруулалтын мэдээлэл нь хамгийн үнэ цэнтэй хөрөнгө юм.

ISO/IEC 27001:2022 стандарт нь дэлхийн 140 гаруй оронд хүчин төгөлдөр үйлчилдэг, харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, байгууллагад учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлж, бууруулах, зайлсхийх, хариу арга хэмжээг авах, удирдах боломжийг олгодог тогтолцоо юм.

 

Стандартын баталгаажуулалтыг Энэтхэг улсын “SIS Certification PVT Ltd” байгууллагаар болон Үндэсний итгэмжлэлийн төвд итгэмжлэгдсэн “Дижитал Информэйшн Ассесмэнт ХХК”-ийн олон улсад итгэмжлэл бүхий стандартын гэрчилгээгээр “Инвескор Капитал ҮЦК” гардан авснаар олон улсад итгэмжлэгдсэн байгууллага болж байна.

Мөн стандартыг нэвтрүүлэх төслийн ажилд салбартаа тэргүүлэгч “System Center” компанийн мэргэшсэн зөвлөхүүд ажилласан юм.

Энэхүү стандарт цаашид жил бүр тусгай зөвшөөрөл бүхий аудитын байгууллагаар дахин баталгаажуулалт хийгдэж, тасралтгүй сайжруулах процесс явагддаг учир ХАРИЛЦАГЧ, БИЗНЕСИЙН ТҮНШҮҮД, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ та бүхний хувийн болон бизнесийн мэдээллийн аюулгүй байдал бүрэн хангагдана гэдэгт илтгэлтэй байж болно.


Яагаад, Харилцагч танд чухал вэ?

 

Таны өгөгдөлд олон улсын түвшний хамгаалалт – Мэдээллийг системтэй удирдаж, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагаа – Хамтрагч та бидний үйлчилгээ, шийдэлд бүрэн итгэж болохуйц болно.

Дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ – Бид зөвхөн дотооддоо бус, олон улсын зах зээлд ч өрсөлдөх чадвартай гэдгээ баталж байна.

Тасралтгүй сайжруулалт, шинэчлэл – Бид таны мэдээллийг хамгаалах арга барилаа байнга сайжруулж, шинэ түвшинд хүргэнэ.