Хүний нөөц

Сонгон шалгаруулалт

Инвескор Капитал нь ажлын байрны сонгон шалгаруулалтыг та бүхнээс ирүүлсэн мэдээлэл, баримтад үндэслэж бизнесийнхээ үндсэн зарчимд тулгуурлан шударга, ил тод, нээлттэйгээр ажил горилогч бүрд боломжийг адил тэгш олгон явуулна.

Нээлттэй ажлын байр

Хөрөнгө оруулалтын менежер

Ажлын байрданд тавигдах шаардлага
  • Борлуулалт болон харилцааны өндөр ур чадвартай
  • Санхүүгийн дундаас дээш мэдлэгтэй
  • Байгууллагын тайлан, баланс уншиж дүн шинжилгээ хийх чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай, удирдан манлайлах
  • Шинийг эрэлхийлэх, эрч хүчтэй
  • Гүйцэтгэл сайтай, хичээнгүй
  • Хувийн зохион байгуулалт сайн
  • Өндөр зэрэглэлийн харилцагчдын борлуулалт хийдэг бол давуу талтай /wealth management, corporate banking, vip, private banking, high level sales/
  • Санхүү, татвар, хууль зүйн мэдлэг, практик ур чадвар дундаас дээш бол давуу талтай
Нэмэлт мэдээлэл

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний зөвлөх үйлчилгээ
    • Нээлттэй, хаалттай бонд, ХБҮЦ,
    • Дотоод болон гадаад хувьцааны судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээ, борлуулалт
  • Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сайжруулалт
  • Wealth management
  • Хувийн банкны үйлчилгээ
  • Харилцагчдийн хувийн санхүү, татвар, хууль зүйн зөвлөх үйлчилгээ

Нэмэлт мэдээлэл

Ур чадвараас хамааран цалин, урамшууллыг тохиролцоно.

Ажлын байрданд тавигдах шаардлага
  • Хөрөнгийн зах зээлийн салбарт тууштай ажиллах хүсэлтэй;
  • Мэргэжлээ өндөр түвшинд эзэмшсэн;
  • Бизнесийн болоод мэргэжлийн өндөр ёс зүйтэй;
  • Бүтээлч сэтгэлгээтэй, идэвх санаачилгатай;
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай;
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Хариуцлагатай, ачаалал даах чадвартай;
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой.
  • Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр зэрэгтэй;
  • СЗХ-ноос Үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэх эрх авсан бол давуу тал болно.
  • Үнэт цаасны компанид ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Харилцагчдад хөрөнгийн зах зээлийн талаар анхан болон дунд шатны мэдээ, мэдээлэл өгөх, хувьцааны данс нээх, үнэт цаасны захиалга хүлээн авч биелүүлэх, харилцагчдын бичиг баримт хөтөлж архивлах, хөрөнгийн зах зээлтэй холбоотой судалгаа шинжилгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Бидний нэг болсноор:

  • Ажлын байрны таатай орчин нөхцөл.
  • Ажилтан бүрд ажил мэргэжлийн хувьд өсөж, хөгжих боломж, орчныг бүрдүүлсэн.
  • Ажлын гүйцэтгэлээс хамаарсан цалин урамшууллын шударга систем.
  • Ажлын онцлогоос шалтгаалсан уян хатан цагийн хуваарь.
  • Эрч хүчтэй, бүтээлч, чадварлаг хамт олонтой нэг баг болон ажиллах.
  • Шинэ санал санаачилгыг үргэлж дэмжин, урамшуулдаг.
  • Бүх төрлийн нийгэм, ахуйн хөнгөлөлт, хангамж таныг хүлээж байна.

Оюутны булан

Бид эрч, хүчтэй мэргэжлээрээ манлайлах, ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй оюутан залуустаа зориулж дадлагажих хөтөлбөрийг тогтмол зарладаг. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд онолын мэдлэгээ баталгаажуулах, практик мэдлэгээ өргөжүүлэх, компанийн бүх төрлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах зэрэг олон боломжийг богино хугацаанд авах юм.

Дадлага хийх оюутанд тавигдах шаардлага

  • Их, дээд сургуулийн 3 болон 4 дүгээр курсийн оюутан байх
  • Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш
  • Багаар ажиллах чадвартай
  • Ажлын хагас болон бүтэн цагаар ажиллах боломжтой
  • Харилцааны ур чадвартай
  • Шинийг санаачлагч, нийгмийн идэвхитэй

Дадлага хийлгэх зөвшөөрөл олгох

Оюутны материалд үндэслэн ажлын 3 хоногт багтаан дадлага хийлгэх эсэх талаар албан хариу өгөх болно.