2020-08-26

“АПУ” ХК ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

“АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 08-р сарын 13-ны өдрийн хурлын 20/14 тоот тогтоолоор компанийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 37.5 (гучин долоон төгрөг тавин мөнгө) төгрөг, нийт 39.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг эчнээ санал хураалтын хэлбэрээр зохион байгуулагдах Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөрт багтаан тараахаар болсон байна.

Эх сурвалж: www.mse.mn