2024-01-25

12 хүртэлх насны хүүхдүүдэд 1072 хувьцаа тараахаар боллоо.

2012 оны 04-р сарын 11-ний өдрөөс 2023 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос шийдвэрлээд байна.

Иймээс иргэд, харилцагч та бүхэн өөрийн нэр дээр болон хүүхдийнхээ үнэт цаасны дансыг Инвескор Капитал ҮЦК-д бүртгэлийн хураамжгүй буюу ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ нээлгэх боломжтой юм.

 

ХЭРХЭН ДАНС НЭЭХ ВЭ?

 

Доорх зураг дахь зааврын дагуу цөөн алхмуудыг гүйцэтгэснээр та өөртөө болон хүүхдэдээ үнэт цаасны данс нээх юм.

 

Анхааруулга: Хүүхдийнхээ нэр дээр үнэт цаасны данс нээлгэх тохиолдолд асран хамгаалагч нь манай компанид бүртгэлтэй байх ёстойг анхаарна уу. Иймээс хэрэв та Инвескор Капитал ҮЦК-д бүртгэлгүй тохиолдолд https://trade.icapital.mn/account хаягаар орж дансаа нээлгэнэ үү.

Мөн онлайнаар данс нээх явцад иргэний бүртгэлийн дугаараа оруулах шаардлагатай бөгөөд өөрийн болон хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг хэрхэн харах зааврыг доорх зургаас харна уу.

Мөн илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх сувгуудаар авна уу.