Боловсрол:
- Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль: Банкны менежмент бакалавр
Туршлага:
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Гүйцэтгэх захирал
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Захирал, Байгууллагын бизнесийн газар
- “Смарт Брокерс” ХХК: Гүйцэтгэх захирал
- “Даатгалын зуучлагчдын холбоо” ТББ: Удирдах зөвлөлийн гишүүн
- “Голомт Банк” ХХК: Корпорэйт менежер, Байгууллагын банкны газар
- “Улаанбаатар хотын банк” ХХК: Харилцааны менежер, Байгууллагын банкны газар
Боловсрол:
- Хүмүүнлэгийн ухааны их сургууль: Олон улсын бизнес удирдлага, Англи хэлний орчуулагч бакалавр
Туршлага:
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Захирал, Байгууллагын бизнесийн газар
- “Голомт Банк” ХХК: Ахлах Корпорэйт менежер, Байгууллагын банкны газар
- “Голомт Банк” ХХК: Корпорэйт менежер, Байгууллагын банкны газар
- “Голомт Банк” ХХК: Харилцааны менежер, Иргэдийн банкны газар
- “Голомт Банк” ХХК: ВИП менежер, Төв салбар
Боловсрол:
- Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Ахисан Түвшний Сургууль: Бизнесийн удирдлага магистр;
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Компьютерийн техник менежментийн сургууль: Програм хангамж бакалавр.
Туршлага:
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Захирал, Иргэдийн бизнесийн газар
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Захирал, Маркетингийн газар
- “Капекс Капитал” ХХК: Захирал, Маркетинг, хамтын ажиллагааны газар
- “Монголын банкны холбоо” ТББ: Дэд дарга, Маркетингийн мэргэжлийн зөвлөл
- “Худалдаа, хөгжлийн банк” ХК: Ахлах менежер, Маркетингийн газар
- “Худалдаа, хөгжлийн банк” ХК: Менежер, Маркетингийн газар
Боловсрол:
- Монгол Улсын Их Сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургууль: Сэтгэл судлал бакалавр
Туршлага:
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Үйл ажиллагаа, бизнес хөгжүүлэлт хариуцсан захирал
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Хүний нөөцийн менежер
- “Монголиан Стар Дистрибюшин” ХХК: Хүний нөөцийн менежер
- “Таван Богд” Групп: Хүний нөөцийн менежер
- “Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн” НҮТББ: Сэтгэл зүйч
2024-08-26
Инвескор хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны захиалга эхэллээ
“Инвескор Эй Би Эс ТЗК” ХХК буюу Үнэт цаас гаргагч нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгын хүрээнд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2024 он 06 дугаар сарын 10-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 288 тоот тогтоолоор олгогдсон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, холбогдох өөрчлөлтийг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.
Хөрөнгийн багцын үндсэн үзүүлэлт
Үүсгэн байгуулагчийн тухай
“Инвескор ББСБ” ХК нь анх 2016 онд байгуулагдсан бөгөөд уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтек буюу технологид суурилсан санхүүгийн зах зээлийг хослуулан үйл ажиллагаа явуулдаг онцлогтой бөгөөд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд нийт 5 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Монгол улсад нийт 14 салбартай бөгөөд үүний 13 нь Улаанбаатар хотод, 1 нь Эрдэнэт хотод байрлаж байна. Мөн гадаад зах зээлд буюу Киргиз улсад 4 салбартайгаар бичил санхүүгийн буюу зээл олгох үйл ажиллагааг эрхэлж байна. 2023 оны жилийн эцэст нэгтгэсэн байдлаар 350 ажилтантай байна.
Санхүүгийн тоон мэдээлэл
Зээлийн багцын гүйцэтгэл
Үүсгэн байгуулагч буюу “ИНВЕСКОР ББСБ” ХК нь 2019 онд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсноос хойш хөрөнгийн зах зээлд олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж, уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтек зах зээлийг хослуулан үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн 2021 оны 1-р сард Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх анхны Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас буюу “Инвескор Актив ХБҮЦ”-г гаргаж байсан түүхтэй Монгол Улсын санхүү хөрөнгийн зах зээлийг түүчээлэн ажиллаж буй компаниудын нэг билээ.