
Европын төв банк (ECB) бодлогын хүүгээ өөрчлөлгүй хадгалж, хадгаламжийн хүүг 2.5%-д үлдээх шийдвэр гаргалаа. Евро бүсийн инфляц 3.8%-д хүрч өссөн, эрчим хүчний үнийн дарамт нэмэгдсэн ч банк одоогоор нөхцөл байдлыг ажиглаж, дараагийн алхмаа эдийн засгийн мэдээлэлд тулгуурлан шийдэхээ мэдэгдэв.
Шийдвэрийн анхаарлын төвд зөвхөн мөнгөний бодлого бус, ECB-ийн ерөнхийлөгч Кристин Лагардын гэнэтийн мэдэгдэл байлаа. Тэрээр 2027 оны 2-р сарын 7-нд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас есөн сарын өмнө ажлаа өгөхөөр болсон байна. Лагард улс төр, нийгмийн чухал асуудлаар илүү нээлттэй байр сууриа илэрхийлэхийг хүсэж байгаагаа онцолжээ.
Лагардын эрт ажилаа өгөх шийдвэр нь түүний залгамжлагчийг тодруулах өрсөлдөөнийг эхлүүлж, Европын Холбооны удирдагчдад Францын 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шинэ тэргүүнийг сонгох боломж олгож байна. Зах зээл энэхүү мэдээг харьцангуй тайван хүлээн авсан ч ECB-ийн дараагийн удирдлагын чиглэл хөрөнгө оруулагчдын гол анхааралд ороод байна.
Эх сурвалж: Euronews, European Central Bank