2024-08-16

Инвескор хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2024 оны 08-р сарын 02-ны өдрийн хуралдаанаар “Инвескор ББСБ” ХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/ гаргах зорилготойгоор байгуулсан “Инвескор Эй Би Эс ТЗК” ХХК-д 50 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгох зөвшөөрлийг олгосон.

 

Тус үнэт цаасыг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд санал болгох андеррайтер компаниар Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх “Инвескор Капитал ҮЦК” ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан захиалга 2024.08.16 – 2024.08.25-ны хооронд, анхдагч зах зээлийн арилжаа 2024.08.26 – 2024.08.30-ны өдрүүдэд явагдана.

 

Үнэт цаас гаргагчийн Монголын хөрөнгийн зах зээлд гаргаж байсан бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрүүлбэл:

 

“Инвескор Санхүүгийн Групп”-ийн ууган компани болох “Инвескор ББСБ” ХК нь 2019 онд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсноос хойш хөрөнгийн зах зээлд олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж, уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтек зах зээлийг хослуулан үйл ажиллагаа явуулж байгаа юм.

 

Тухайлбал:

 

  • 2019 онд IPO амжилттай хийснээр нээлттэй хувьцаат компани болж 18.9 тэрбум төгрөг;

  • 2021 онд Монголын анхны  Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Инвескор Актив”-ыг Микро Кредит ББСБ-тай хамтран МХБ-ээр дамжуулан амжилттай арилжаалж 4 тэрбум төгрөг;

  • 2021 онд Нээлттэй бонд зарлан 20 тэрбум төгрөг;

  • 2021 онд Хаалттай бонд зарлан 8.2 тэрбум төгрөг;

  • 2022 онд Нээлттэй бонд 2.0 зарлан 50 тэрбум төгрөг;

  • 2022 онд FPO буюу нэмэлт хувьцаа гаргаж 16.6 тэрбум төгрөг;

  • 2023 онд Хаалттай бонд зарлан 36.3 тэрбум төгрөг;

  • 2023 онд Хаалттай хүрээнд давуу эрхийн хувьцаа зарлан 12 тэрбум төгрөг;

  • 2024 онд Хаалттай бонд зарлан 24 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн.

 

“Инвескор ББСБ” ХК -ийн татан төвлөрүүлсэн хөрөнгийг ангилан авч үзвэл:

  • Нээлттэй зах зээлд 109.5 тэрбум төгрөг;

  • Хаалттай зах зээлд 80.5 тэрбум төгрөг

буюу нийтдээ 190 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан амжилттай татан төвлөрүүлжээ.