Боловсрол:
- Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль: Банкны менежмент бакалавр
Туршлага:
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Гүйцэтгэх захирал
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Захирал, Байгууллагын бизнесийн газар
- “Смарт Брокерс” ХХК: Гүйцэтгэх захирал
- “Даатгалын зуучлагчдын холбоо” ТББ: Удирдах зөвлөлийн гишүүн
- “Голомт Банк” ХХК: Корпорэйт менежер, Байгууллагын банкны газар
- “Улаанбаатар хотын банк” ХХК: Харилцааны менежер, Байгууллагын банкны газар
Боловсрол:
- Хүмүүнлэгийн ухааны их сургууль: Олон улсын бизнес удирдлага, Англи хэлний орчуулагч бакалавр
Туршлага:
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Захирал, Байгууллагын бизнесийн газар
- “Голомт Банк” ХХК: Ахлах Корпорэйт менежер, Байгууллагын банкны газар
- “Голомт Банк” ХХК: Корпорэйт менежер, Байгууллагын банкны газар
- “Голомт Банк” ХХК: Харилцааны менежер, Иргэдийн банкны газар
- “Голомт Банк” ХХК: ВИП менежер, Төв салбар
Боловсрол:
- Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Ахисан Түвшний Сургууль: Бизнесийн удирдлага магистр;
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Компьютерийн техник менежментийн сургууль: Програм хангамж бакалавр.
Туршлага:
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Захирал, Иргэдийн бизнесийн газар
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Захирал, Маркетингийн газар
- “Капекс Капитал” ХХК: Захирал, Маркетинг, хамтын ажиллагааны газар
- “Монголын банкны холбоо” ТББ: Дэд дарга, Маркетингийн мэргэжлийн зөвлөл
- “Худалдаа, хөгжлийн банк” ХК: Ахлах менежер, Маркетингийн газар
- “Худалдаа, хөгжлийн банк” ХК: Менежер, Маркетингийн газар
Боловсрол:
- Монгол Улсын Их Сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургууль: Сэтгэл судлал бакалавр
Туршлага:
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Үйл ажиллагаа, бизнес хөгжүүлэлт хариуцсан захирал
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Хүний нөөцийн менежер
- “Монголиан Стар Дистрибюшин” ХХК: Хүний нөөцийн менежер
- “Таван Богд” Групп: Хүний нөөцийн менежер
- “Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн” НҮТББ: Сэтгэл зүйч
2024-08-16
Инвескор хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2024 оны 08-р сарын 02-ны өдрийн хуралдаанаар “Инвескор ББСБ” ХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/ гаргах зорилготойгоор байгуулсан “Инвескор Эй Би Эс ТЗК” ХХК-д 50 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгох зөвшөөрлийг олгосон.
Тус үнэт цаасыг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд санал болгох андеррайтер компаниар Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх “Инвескор Капитал ҮЦК” ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан захиалга 2024.08.16 – 2024.08.25-ны хооронд, анхдагч зах зээлийн арилжаа 2024.08.26 – 2024.08.30-ны өдрүүдэд явагдана.
Үнэт цаас гаргагчийн Монголын хөрөнгийн зах зээлд гаргаж байсан бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрүүлбэл:
“Инвескор Санхүүгийн Групп”-ийн ууган компани болох “Инвескор ББСБ” ХК нь 2019 онд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсноос хойш хөрөнгийн зах зээлд олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж, уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтек зах зээлийг хослуулан үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Тухайлбал:
-
2019 онд IPO амжилттай хийснээр нээлттэй хувьцаат компани болж 18.9 тэрбум төгрөг;
-
2021 онд Монголын анхны Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Инвескор Актив”-ыг Микро Кредит ББСБ-тай хамтран МХБ-ээр дамжуулан амжилттай арилжаалж 4 тэрбум төгрөг;
-
2021 онд Нээлттэй бонд зарлан 20 тэрбум төгрөг;
-
2021 онд Хаалттай бонд зарлан 8.2 тэрбум төгрөг;
-
2022 онд Нээлттэй бонд 2.0 зарлан 50 тэрбум төгрөг;
-
2022 онд FPO буюу нэмэлт хувьцаа гаргаж 16.6 тэрбум төгрөг;
-
2023 онд Хаалттай бонд зарлан 36.3 тэрбум төгрөг;
-
2023 онд Хаалттай хүрээнд давуу эрхийн хувьцаа зарлан 12 тэрбум төгрөг;
-
2024 онд Хаалттай бонд зарлан 24 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн.
“Инвескор ББСБ” ХК -ийн татан төвлөрүүлсэн хөрөнгийг ангилан авч үзвэл:
-
Нээлттэй зах зээлд 109.5 тэрбум төгрөг;
-
Хаалттай зах зээлд 80.5 тэрбум төгрөг
буюу нийтдээ 190 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан амжилттай татан төвлөрүүлжээ.