2024-09-16

Euromoney 2024 awards “ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ”

Дэлхийн банк, санхүүгийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг, олон улсад нэр хүнд бүхий Их британийн EUROMONEY сэтгүүлээс Инвескор Капитал ҮЦК-ийг “The Best Securities House in Mongolia 2024” буюу “Монгол Улсын Шилдэг Үнэт Цаасны Компани”-аар шалгарууллаа.

 

Тус нэр хүнд бүхий арга хэмжээ нь анх удаа Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн шилдэг компани-аар “Инвескор Капитал ҮЦК”-ийг шалгаруулж байгаа нь онцлог бөгөөд энэ утгаараа манай улс сүүлийн  жилүүдэд хөрөнгийн зах зээлийн өндөр өсөлт, хөгжил, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэгт томоохон хувь нэмрээ оруулж буйн илрэл, үр дүн боллоо.

“Инвескор Капитал ҮЦК”-ийн Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй хүрээнд хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдээс дурдвал:

 

 

зэрэг тухайн цаг үедээ салбар бүрийнхээ анхдагч бөгөөд хамгийн өндөр дүнгээр IPO босгож, олон нийтэд НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ компани болох үйл явцуудыг багаараа амжилттай гүйцэтгэж байсан түүхтэй.

 

Энэ удаад Дэлхийн банк санхүүгийн шилдгүүдийн эгнээнд Монгол Улсаа төлөөлөн нэгдэж мөн л Монголын хөрөнгийн зах зээлд шинэ түүхийг бүтээж байна. Эрхэм хөрөнгө оруулагчид, “Инвескор Капитал ҮЦК”-ийн бизнесийн болон стратегийн урт хугацааны итгэлцэл, хамтрал бүхий бизнесийн томоохон байгууллагууд, харилцагчид болон үнэ цэнтэй ажилтнууд Та бүхэндээ талархал илэрхийлье.