2024-10-25

Ам.долларын Ногоон Бонд /GRB/ зах зээлд арилжаалагдаж эхэллээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Sustainable Fitch” байгууллагаас Монгол улсдаа анх удаа санхүүгийн бус салбараас “EXCELLENT” буюу Онц үнэлгээг авсан ногоон бондыг танилцуулж байна.

 

Тус бонд нь Монголын хөрөнгийн зах зээлд гаргаж буй 2 дахь удаагийн АМ.ДОЛЛАРЫН ногоон бонд бөгөөд байгаль орчны бохирдолд томоохон нөлөө үзүүлэгч ус, ундааны сав, хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр тэргүүлэгч “ТЖТБ” ХХК буюу “TML Plastic” үйлдвэрээс гаргаж буй бонд юм.

 

Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй санал болгож буй Ногоон Бондын купон буюу хүүний хэмжээ нь нөлөө бүхий таван арилжааны банкны 36 сарын хугацаатай ам.долларын хадгаламжийн зарласан дундаж хүүний түвшнээс 5.6 нэгж хувиар өндөр бөгөөд бондын хүүг хагас жилд тутамд төлөх нөхцөлтэй.

 

Үнэт цаас гаргагч нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд 63.2 мянган тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлсэн, 139.9 Mвт цахилгаан эрчим хүчийг хэмнэсэн, 46.5 мянган метр куб хөрсний бохирдол үүсэхээс сэргийлсэн гээд нийгэм эдийн засагт нөлөөлөх олон эерэг ажлуудыг хийсэн бол энэ удаагийн бондын санхүүжилтийн зарцуулалт нь ирэх таван жилийн хугацаанд 82.6 мянган тонн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, 242.3 мянган метр.куб хөрсний хог хаягдал үүсэхээс сэргийлж, 474.3 мянган тонн нүүрс хүчлийн хийн ялгарал үүсэхээс сэргийлэн, 1050,4 сая кВт.цаг эрчим хүчний хэмнэлтийг бий болгох юм.

 

Ногоон бонд хөтөлбөрийг дэмжин ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийгээрэй.