Монголын хөрөнгийн биржийн “ТОП-20″ индексийн багцыг шинэчлэн 2025 оны 1 сарын 17-ны өдрөөс мөрдөхөөр боллоо.
2024 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 17 компани хэвээр үлдэж, “Сэндли БСББ” ХК, “Монос хүнс” ХК, “Газар шим үйлдвэр” ХК-иуд хасагдаж, шинээр “Хас банк” ХК, “Ард санхүүгийн нэгдэл” ХК, “Лэндмн ББСБ” ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүллээ.
2024.12.31-ний байдлаарх шинэчлэгдсэн ТОП-20 индекс дэх компаниудын нийт зах зээлийн үнэлгээ нь 10.6 их наяд төгрөг буюу зах зээлийн 81.9%-ийг бүрдүүлсэн байна.
Шинэчлэгдсэн ТОП-20 индексийн 45%-ийг банк, санхүүгийн байгууллагууд бүрдүүлж байна.