“Инвескор Капитал ҮЦК” нь 2024 оны жилийн эцсээр нийт 810 тэрбум төгрөгийн арилжааг гүйцэтгэсэн байна. Үүнээс:
Монголын хөрөнгийн биржээр хийсэн арилжааны дүн 259 тэрбум төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад 128,9 тэрбум төгрөгөөр дээшилж, нээлттэй зах зээлийн 9,2%-ийг;
Биржийн бус зах зээлээр хийсэн арилжааны дүн 551 тэрбум төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад 464,9 тэрбум төгрөгөөр дээшилж, хаалттай зах зээлийн 20,3%-ийг эзэлжээ.
Мөн Андеррайтерийн үйл ажиллагаагаараа нээлттэй зах зээлд 65.3 тэрбум төгрөг, хаалттай зах зээлд 63.8 тэрбум төгрөгийг тус тус амжилттайгаар татан төвлөрүүллээ.