Боловсрол:
- Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль: Банкны менежмент бакалавр
Туршлага:
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Гүйцэтгэх захирал
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Захирал, Байгууллагын бизнесийн газар
- “Смарт Брокерс” ХХК: Гүйцэтгэх захирал
- “Даатгалын зуучлагчдын холбоо” ТББ: Удирдах зөвлөлийн гишүүн
- “Голомт Банк” ХХК: Корпорэйт менежер, Байгууллагын банкны газар
- “Улаанбаатар хотын банк” ХХК: Харилцааны менежер, Байгууллагын банкны газар
Боловсрол:
- Хүмүүнлэгийн ухааны их сургууль: Олон улсын бизнес удирдлага, Англи хэлний орчуулагч бакалавр
Туршлага:
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Захирал, Байгууллагын бизнесийн газар
- “Голомт Банк” ХХК: Ахлах Корпорэйт менежер, Байгууллагын банкны газар
- “Голомт Банк” ХХК: Корпорэйт менежер, Байгууллагын банкны газар
- “Голомт Банк” ХХК: Харилцааны менежер, Иргэдийн банкны газар
- “Голомт Банк” ХХК: ВИП менежер, Төв салбар
Боловсрол:
- Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Ахисан Түвшний Сургууль: Бизнесийн удирдлага магистр;
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Компьютерийн техник менежментийн сургууль: Програм хангамж бакалавр.
Туршлага:
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Захирал, Иргэдийн бизнесийн газар
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Захирал, Маркетингийн газар
- “Капекс Капитал” ХХК: Захирал, Маркетинг, хамтын ажиллагааны газар
- “Монголын банкны холбоо” ТББ: Дэд дарга, Маркетингийн мэргэжлийн зөвлөл
- “Худалдаа, хөгжлийн банк” ХК: Ахлах менежер, Маркетингийн газар
- “Худалдаа, хөгжлийн банк” ХК: Менежер, Маркетингийн газар
Боловсрол:
- Монгол Улсын Их Сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургууль: Сэтгэл судлал бакалавр
Туршлага:
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Үйл ажиллагаа, бизнес хөгжүүлэлт хариуцсан захирал
- “Инвескор Капитал ҮЦК” ХХК: Хүний нөөцийн менежер
- “Монголиан Стар Дистрибюшин” ХХК: Хүний нөөцийн менежер
- “Таван Богд” Групп: Хүний нөөцийн менежер
- “Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн” НҮТББ: Сэтгэл зүйч
2025-02-17
Лондоны Хөрөнгийн Биржид бүртгэгдсэн анхны Монгол санхүүгийн компани
Инвескор Санхүүгийн Групп нь 2016 онд байгуулагдсан, санхүүгийн зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч групп компани бөгөөд үндсэн чиглэл болох банк бус санхүүгийн байгууллагаас гадна андеррайтер, брокер, үл хөдлөх, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлд үйл ажиллагаагаа тэлж Төв Азийн санхүүгийн зах зээлд амжилттай өргөжиж Монгол, Киргиз, Казакстан, Узбекистан зэрэг Төв Азийн зах зээлд үйл ажиллагаагаа амжилттай тэлэн, ажиллаж байна.

Инвескор Санхүүгийн Группийн толгой компани болох ICFG (InvesCore Financial Group) нь 2025 оны 2 сарын 13нд Лондоны Хөрөнгийн Бирж (LSE)-ийн Main board буюу Төв самбарт арилжаагаа эхлүүлж, нээлттэй олон улсын компани боллоо. (тикер: ICFG)

Лондоны Хөрөнгийн Бирж нь 1801 онд байгуулагдсан дэлхийн тэргүүлэх хөрөнгийн биржүүдийн нэг юм. 2024 оны 12 сарын байдлаар тус биржид 70 орны 2,700 гаруй компани бүртгэлтэй байгаа ба нийт зах зээлийн үнэлгээ нь 3.5 их наяд паундад хүрсэн байна. Инвескор Санхүүгийн Групп нь цаашид Төв Азийн зах зээлээс гадна, Зүүн Өмнөд Азийн зах зээлд үйл ажиллагаагаа тэлэхээр ажиллаж байгаа ба Лондоны Хөрөнгийн биржид гарснаар олон улсын үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж, санхүүгийн найдвартай эх үүсвэрийг бий болгох чухал ач холбогдолтой юм.