2025-03-24

М.Бат-Оргил “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдлоо.

“Инвескор Капитал ҮЦК”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025.02.10-ны өдрийн ээлжит бус хурлын шийдвэрээр тус компанийн Байгууллагын бизнес хариуцсан захирал Мөнхгэрэл овогтой Бат-Оргилыг Гүйцэтгэх захирлаар дэвшүүлэн томилох шийдвэрийг гаргасан бөгөөд “Санхүүгийн Зохицуулах Хороо”-ны 2025.03.17-ны өдрийн даргын тушаалаар хүчин төгөлдөр болж үүрэгт ажилдаа орлоо.

 

М.Бат-Оргил захирал нь банк, санхүүгийн салбарт 14 жил тасралтгүй ажилласан туршлагатай нэгэн бөгөөд харилцагчийн менежмент, байгууллагын санхүүгийн үйлчилгээ, бизнес хөгжил зэрэг чиглэлээр мэргэшсэн, чадварлаг удирдагч юм. Мөн “Инвескор Капитал ҮЦК”-ийн Байгууллагын бизнес хариуцсан захирлаар 2022 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаа Хөрөнгийн зах зээлийн туршлагатай экспертүүдийн нэг юм.

 

Цаашид “Инвескор Капитал ҮЦК”-ийн хөгжлийн дараагийн шатанд хүргэх стратегийг удирдан чиглүүлж, шинэ боломжуудыг бий болгохоор ажиллах болсонд нийт харилцагчид, хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье!

Сүүлд нэмэгдсэн мэдээ