Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын, банк санхүүгийн салбарын тэргүүлэгчдийг шалгаруулдаг, “FinanceAsia Awards 2025” амжилттай зохион байгуулагдаж, өнгөрөгч оны улс болгоны шилдгүүдийг онцоллоо.
29 дэх удаагаа зохион байгуулагдаж буй нэр хүнд бүхий тус шалгаруулалтад “Инвескор Капитал ҮЦК”-ийг 2024 оны “Монгол Улсын Шилдэг Брокерын Компани”-аар нэрлэснийг дуулгахад таатай байна.
FinanceAsia сэтгүүл нь 1996 оноос хэвлэгдэн гарч буй банк, хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн мэдээлэл, дүн шинжилгээгээрээ Дэлхийд танигдсан, Их Британид төвтэй байгууллага юм.
Манай компанийн хувьд 2024 онд:
Түүнчлэн Инвескор Капитал ҮЦК нь, “Инвескор Санхүүгийн Групп”-ийн охин компани бөгөөд 2025 онд “Лондоны хөрөнгийн бирж”-д бүртгэлтэй буюу хувьцаагаа гаргасан, Монгол Улсын анхны санхүүгийн групп компани болоод байна.
Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түүхийг хамтдаа бичилцэж буй эрхэм хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүд, харилцагч байгууллагууд болон үнэ цэнтэй ажилтнууд Та бүхэндээ талархал илэрхийлье.