2026-10-06

Nike-ийн борлуулалт саарч дахин цомхотгол хийхээр боллоо

Nike бүтцийн өөрчлөлтөө үргэлжлүүлж, дахин ажлын байр цомхотгохоор болсноо мэдэгдлээ. Мөн компани 2027 санхүүгийн жилд орлого нь хүлээлтээс буурна гэж анхааруулсан нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлэв.

Компанийн хамгийн том сорилт нь БНХАУ-ын зах зээл хэвээр байна. Эхний улиралд Хятад дахь борлуулалт тогтмол ханшаар тооцоход 26 хувиар буурсан бөгөөд энэ нь дараалан ес дэх улирлын уналт болжээ.

Үүнтэй холбоотойгоор Nike дэлхийн үйл ажиллагааныхаа бүтцийг шинэчилж, ажлын байр цомхотгохын зэрэгцээ Энэтхэгт шинэ кампус байгуулахаар төлөвлөж байна. Шинэ хөтөлбөрийн хүрээнд компани 2031 он хүртэл 2.5 тэрбум ам.долларын зардал хэмнэх зорилт тавьжээ.

Мэдэгдлийн дараа Nike-ийн хувьцааны ханш арилжааны дараа 8.5 хувиар унасан байна. Шинжээчдийн үзэж буйгаар компанийн хүндрэл нь өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн цөөн гаргаж байгаатай холбоотой гэж үзжээ.

Эх сурвалж: Reuters