2025-06-03

ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦООГ ХОРМЫН ДОТОР ШИЙДДЭГ БОЛЛОО

Монголын хөрөнгийн биржээр буюу нээлттэй зах зээлд арилжсан хувьцаа, бонд бусад өрийн хэрэгслүүдийн арилжааны төлбөр тооцоо “T+2 горим” буюу арилжаа амжилттай хийгдсэнээс хойш ажлын 2 өдрийн дараа гүйцэтгэгддэг.

 

Энэ нь хөрөнгийн зах зээлд оролцогчид өдөр тутам дотоодын зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцох, богино хугацаанд ханшийн зөрүүнээс ашиг олох болон өөрийн эзэмшиж буй санхүүгийн хөрөнгийг (хувьцаа, бонд, ХБҮЦ гэх мэт) бэлэн мөнгө болгон гаргахад цаг хугацааны хувьд муу хөрвөх буюу ажлын 2 өдөр хүлээсээр байна.

 

Тэгвэл “Инвескор Капитал ҮЦК” хувьцааны арилжааны төлбөр тооцоог хормын дотор шийдэх “T+0 төлбөр тооцооны горим”-ыг #ICAPITAL.MN аппликэйшнээрээ дамжуулан хүргэж эхэллээ.

Энэхүү шинэчлэл нь хөрөнгө оруулагчдад зах зээлд илүү хурдан хугацаанд үнэт цаас худалдах, худалдан авах, үр ашигтай арилжаа хийх нөхцөлийг бүрдүүлснээр Монголын хөрөнгийн зах зээлд чухал ач холбогдолтой алхам болж байна.

 

T+0 төлбөр тооцооны горим”-ын шинэлэг, давуу талууд:

  • Мөнгөн урсгалыг сайжруулна – Арилжаанаас олсон хөрөнгөө шууд ашиглах боломжтой;

  • Хөрвөх чадвар нэмэгдэнэ – Өөрийн хөрөнгөө илүү үр дүнтэй удирдах боломжтой;

  • Арилжааны үр ашиг өснө – Төлбөр тооцоо түргэссэнээр цаг алдалгүй дахин хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ.

Түүнчлэн Япон, Хонгконг, Швейцар, Сингапур зэрэг хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн орнууд Т+0 горимыг амжилттай нэвтрүүлсэн байдаг ба энэ нь тухайн орны хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвх, нийт эргэлдэж буй мөнгөн хөрөнгийн урсгал зэрэгт эерэг нөлөөлөл үзүүлсээр байна.

Монголын хөрөнгийн зах зээлд шинээр нэвтрүүлж буй “Т+0 төлбөр тооцооны горим” буюу “Инвескор Капитал ҮЦК”-ийн #ICAPITAL.MN аппликэйшн дахь “Т+0 хүсэлт”-ийн үйлчилгээний нөхцөл, харилцагчийн өдрийн лимит болон бусад дэлгэрэнгүй мэдээллүүдийг доорх сувгуудаас аваарай.

 

www.icapital.mn
https://www.facebook.com/InvescoreCapital
7755-0077

 

Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх
Инвескор Капитал ҮЦК