2025-09-08

МХБ-ийн “ТОП 20” индексийн багц шинэчлэгдлээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2025 оны 9-р сарын 8-ны өдрөөс мөрдөхөөр боллоо.

 

ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 17 компани хэвээр үлдэж, Монгол Базальт ХК , Монложистикс Холдинг ХК, Премиум Нэксус ХК-ууд нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүллээ.

Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн хувьцааны ангилал нь жил бүр шинэчлэгддэг бөгөөд тухайн компанийн засаглалын түвшин, зах зээлийн үнэлгээ, мэдээллийн ил тод байдал, арилжааны идэвх зэрэг үзүүлэлтүүдээр тодорхойлогддог.

 

Хувьцааны ангиллын зорилго нь зөвхөн арилжааны идэвхийг харуулах бус:

 

✅ Зах зээлд итгэлцэл бий болгох;

✅ Хөрөнгө оруулагчдыг хамгаалах;

✅ Компанийн засаглал ба тайлагналыг сайжруулах;

✅ Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цогц зорилготой юм.