2026-01-13

Инвескор Өсөлт хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэг “Инвескор ББСБ” ХК-аас олон нийтэд зарлаж буй 3 дахь удаагийн өндөр өгөөж бүхий “Инвескор Өсөлт” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагч та бүхэнд санал болгож байна.

 

Тус үнэт цаасыг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд санал болгох үндсэн андеррайтер компаниар Голомт Капитал , туслах андеррайтераар Инвескор Капитал ҮЦК ажиллаж байна.

 

“Инвескор Өсөлт” ХБҮЦ нь 61.1 тэрбум төгрөгийн зээлийн багцаар бүрэн баталгаажсан бөгөөд энэ нь Инвескор ББСБ ХК-ийн цэвэр зээлийн багцын 10.5%, өөрийн хөрөнгийн 29.9%-тай тэнцэх хэмжээ юм. Нээлттэй өрийн хэрэгслийн хүүний орлогын албан татвар 5% байдаг тул 18.5%-ийн тус ХБҮЦ-ны бодит өгөөж нь ойролцоогоор 19.5%-д хүрч, банкны хадгаламжаас өндөр байна. Зээлийн багц нь 100% хэвийн ангилалтай, хууль болон санхүүгийн шалгуурыг бүрэн хангасан автомашин болон үл хөдлөх хөрөнгөөр барьцаалагдсан. Инвескор Өсөлт хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүг улирал тутам олгох тул хөрөнгө оруулагчид авсан өгөөжөөрөө дахин хөрөнгө оруулалт хийх боломжтой.

 

“ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-ны нөхцөл:

📎Нэгжийн үнэ: 100,000 төгрөг

📎Жилийн хүү: 18.5%

📎Хүүний татвар: 5%

📎Хугацаа: 18 сар

📎Хүү төлөлт: 3 сар тутам

📎Нийт дүн: 50 тэрбум төгрөг

📎Үндсэн төлөлт: 12 сарын дараа үндсэн төлбөрийн 50%-ийг, үлдсэн 50% хугацааны эцэст