2026-01-16

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам”-ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс мөрдөхөөр боллоо.

 

2025 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 18 компани хэвээр үлдэж, “Улсын их дэлгүүр” ХК,  “Эм жи эл акуа” ХК-ууд шинээр нэмэгдэж,  “Ард кредит ББСБ” ХК болон “Монгол шуудан” ХК-ууд хасагдаж шинэчилсэн багцыг бүрдүүллээ.