2026-02-03

“Мандал Даатгал” ХК нь 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна

Мандал даатгал ХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаараа 2025 оны цэвэр ашгаас нийт 8.74 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Энэ нь нэгж хувьцаанд 14 төгрөгийн ногдол ашиг хуваарилагдахаар байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр 2026 оны 3 сарын 31-ний өдөр байна.

 

Компани нь 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 8.1 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан ба нэгж хувьцаанд ногдох ашиг 5.9 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

 

Эх сурвалж:  Монголын Хөрөнгийн Бирж