2026-02-27

Банкуудын зээлийн төлөв

Монголбанкнаас арилжааны 12 банкийг хамруулан 2025 оны IV улирлын банкны зээлийн төлөвийн судалгааг 2025 оны 2 сарын 25-нд гаргасан байна.  Тус судалгаагаар:

 

  • Зээлийн шалгуур:Өнгөрсөн 3 сарын хугацаанд том банкууд ААН-ийн зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй бол иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулжээ. Ирэх 3 сарын хугацаанд том банкууд иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулах, ААН-ийн зээлийн шалгуураа хэвээр нь хадгалах төлөвтэй байгаа бол дунд болон жижиг банкууд зээлийн шалгуураа хэвээр нь хадгалах хандлагатай байна.

  • Зээлийн нөхцөл: Өнгөрсөн 3 сарын хугацаанд том банкууд иргэдийн зээлийн нөхцөлөө бага зэрэг сулруулж, ААН-ийн зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулаагүй байна. Ирэх 3 сарын хугацаанд банкууд зээлийн нөхцөлөө хэвээр хадгалах хүлээлттэй байна.

  • Зээлийн эрэлт: Өнгөрсөн 3 сарын хугацаанд том банкуудын ААН-ийн зээлийн эрэлт бага зэрэг нэмэгдсэн бол иргэдийн зээлийн эрэлт төдийлөн өөрчлөгдөөгүй байна.

 

 

Эх сурвалж: Банкны зээлийн төлөвийн судалгаа 2025 оны IV улирал