2026-02-27

Япон улсын инфляц (core CPI) төв банкны зорилтоос (2%) бага гарлаа.

2026 оны 2-р сард Токио хотын жилийн инфляц (core CPI) 1.8% болж буурлаа. Энэ нь 2024 оны 10-р сараас хойш анх удаа 2%-аас доошилсон үзүүлэлт юм. Япон улс олон жилийн турш бага инфляц, дефляцийн орчинд байсан. Сүүлийн жилүүдэд инфляц 2%-д хүрч, төв банк бодлогын хүүгээ өсгөж эхэлсэн буюу бодлогын хүү 2025 оны 12 сард 0.75%-д хүрч сүүлийн 30 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн.

 

Ийнхүү 2-р сарын инфляци 1.8%-ийн үзүүлэлттэй гарсантай холбоотойгоор бодлогын хүүгийн өсөлт удаашрах магадлал нэмэгдэж, Төв банк хүүгээ дахин огцом өсгөх шаардлага багасах боломжтой.

 

 

Эх сурвалж: Core inflation in Japan’s capital slows below BOJ’s 2% target in test for policy | Reuters