2026-03-02
Газрын тосны үнийн өсөлт ба “Эрсдэлийн нэмэгдэл”
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг явуулж буй агаарын цохилтууд зорилгодоо хүртэл үргэлжлэн гэдгийг хатуу мэдэгдлээ.

Энэхүү цэргийн ажиллагааны явцад АНУ-ын 3 цэргийн албан хаагч амиа алдаж, 5 хүн хүнд шархадсан нь тус улсын зүгээс энэ дайнд амсаж буй анхны албан ёсны хохирол боллоо. Цаашлаад, мөргөлдөөн хурцдах гол шалтгаан нь Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ болон Израилийн агаарын дайралтад өртөж, ажлын байрандаа амиа алдсантай холбоотой юм. Үүний хариуд Иран улс бүс нутаг дахь АНУ-ын баазууд болон холбоотон орнууд болох Саудын Араб, Катар, Бахрейн, Кувейт рүү пуужингийн цохилт өгч эхэлснээр дайн Ойрхи Дорнод даяар ширүүсэв. Үүний дараа хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж, ам.доллар болон алт руу хошуурснаар алтны үнэ 2%-аар өсөж, нэг унц нь $5,367-д хүрчээ. Одоогоор Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху цохилтын эрч хүчээ улам нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд бүс нутгийн нөхцөл байдал туйлын тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалж: https://www.bloomberg.com/