2026-03-02
Эрчим хүчний аюулгүй байдал ба Газрын тос
АНУ-ын Ерөнхийлөгч Ойрхи дорнодод нөхцөл байдал ширүүсэж, дэлхийн газрын тосны зах зээлд томоохон хямрал үүслээ.

Тухайлбал, Брент маркийн тосны үнэ 13%-аар өсөж, баррель нь 82 ам.долларт хүрсэн ба дэлхийн нийт нийлүүлэлтийн тавны нэг дамждаг Ормузын хоолой дахь тээвэрлэлт үндсэндээ зогссон байна. Мөн, мөргөлдөөний явцад Ираны Дээд удирдагч Аялалла Али Хаменеи амиа алдаж, АНУ Ираны тэнгисийн цэргийн есөн хөлгийг устгасан гэдгээ зарлав. Хэрэв уг стратегийн чухал усан зам хурдан нээгдэхгүй бол газрын тосны үнэ 100 ам.доллар давах эрсдэлтэйг шинжээчид анхаарууллаа. Нөхцөл байдлыг намжаахын тулд OPEC+ олборлолтоо нэмэхээр тохиролцсон ч хоолой хаалттай байгаа тохиолдолд нийлүүлэлт хийх боломжгүй хэвээр байна.Дональд Трамп Ираны эсрэг явуулж буй агаарын цохилтууд зорилгодоо хүртэл үргэлжлэн гэдгийг хатуу мэдэгдлээ.
Энэхүү цэргийн ажиллагааны явцад АНУ-ын 3 цэргийн албан хаагч амиа алдаж, 5 хүн хүнд шархадсан нь тус улсын зүгээс энэ дайнд амсаж буй анхны албан ёсны хохирол боллоо. Цаашлаад, мөргөлдөөн хурцдах гол шалтгаан нь Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ болон Израилийн агаарын дайралтад өртөж, ажлын байрандаа амиа алдсантай холбоотой юм. Үүний хариуд Иран улс бүс нутаг дахь АНУ-ын баазууд болон холбоотон орнууд болох Саудын Араб, Катар, Бахрейн, Кувейт рүү пуужингийн цохилт өгч эхэлснээр дайн Ойрхи Дорнод даяар ширүүсэв. Үүний дараа хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж, ам.доллар болон алт руу хошуурснаар алтны үнэ 2%-аар өсөж, нэг унц нь $5,367-д хүрчээ. Одоогоор Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху цохилтын эрч хүчээ улам нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд бүс нутгийн нөхцөл байдал туйлын тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалж: https://news.bloomberglaw.com/