2026-03-03

Он гарсанаас хойш 47 хувьцаат компани нийт 946.54 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлээд байна.

Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж СЗХ-нд мэдэгддэг. 2021 онд 33 компани 110.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаж байсан бол 2026 онд 47 компани 946.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь  сүүлийн таван жилийн хугацаанд хувьцаат компаниудын ногдол ашиг дунджаар 54 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

 

 

2026 онд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд нь  “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй 21 компани 909.92 тэрбум төгрөг буюу нийт ногдол ашгийн 96.13 хувийг, II ангилалд бүртгэлтэй 19 компани 35.27 тэрбум төгрөг буюу 3.73 хувийг, III ангилалд бүртгэлтэй 6 компани 1.24 тэрбум төгрөг буюу 0.13 хувийг, биржийн бүртгэлээс хасагдсан 1 компани 0.11 тэрбум төгрөг буюу 0.01 хувийг бүрдүүлж байна.