2026-03-09

Инфляцын эрсдэл ба санхүүгийн зах зээлийн уналт

Дэлхийн санхүүгийн зах зээлд геополитикийн эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор өдгөө хувьцаа, бонд, түүхий эдийн зах зээлд хүчтэй савлагаа ажиглагдаж байна. Тодруулбал, Ойрх Дорнод дахь мөргөлдөөн эрчимжсэн нь газрын тосны нийлүүлэлт тасалдуулж, АНУ-ын нефтийн үнэ ойролцоогоор 8%-аар өсөж, 2024 оны дундаас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

 

Мөн, Нефтийн үнэ өсөхийн зэрэгцээ дэлхийн хөрөнгийн зах зээлд дарамт үүсэж, Dow Jones индекс 1.61%, S&P 500 0.56%, Nasdaq 0.26%-аар буурсан үзүүлэлттэй хаагдсан бол Азийн хөрөнгийн зах зээлүүд мөн буурав. Тухайлбал, Японы Nikkei индекс ойролцоогоор 2%, Хятадын CSI300 индекс 1% орчим унасан байна. Европын хөрөнгийн зах зээлүүд мөн адил уналттай байсан бөгөөд хөрөнгө оруулагчид инфляц дахин өсөх болон төв банкнуудын бодлогын хүү буурах боломж хязгаарлагдах эсэх дээр анхаарч байна.

Ийнхүү геополитикийн хурцадмал байдал, түүхий эдийн үнийн өсөлт, инфляцын зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр дэлхийн санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал нэмэгдэж, хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийх хандлага нэмэгдсэн байна.

 

 

Эх сурвалж: (Reuters)