2026-03-11

Хувьцаанууд унасан ч батлан хамгаалах салбарын хувьцаанууд цойлов

Ойрхи Дорнодод АНУ, Израиль болон Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөн ширүүссэнтэй холбоотойгоор дэлхийн санхүүгийн зах зээл цочролд орж, дэлхий даяар зах зээлүүд уналттай байгаа билээ.

 

 

Харин энэ дундаас батлан хамгаалалтын салбарын хувьцаанууд эсрэгээрээ цойлж өсөх хандлага ажиглагдаж байна. Жишээлбэл, АНУ болон Израиль Иранд агаарын цохилт өгсний дараахан Lockheed Martin, RTX, Northrop Grumman зэрэг томоохон батлан хамгаалахын компаниудын хувьцаа өссөн бол AeroVironment, Kratos Defense зэрэг дрон болон дэвшилтэт зэвсгийн технологийн компаниудын хувьцаа бүр илүү хүчтэй өссөн ба зарим компаниудын хувьцаа 6–11% хүртэл өссөн гэж мэдээлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар геополитикийн мөргөлдөөн нэмэгдэх үед улс орнууд зэвсгийн нөөцөө нөхөх, пуужингийн хамгаалалтын систем, дрон болон өндөр технологийн зэвсгийн худалдан авалтаа нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Үүний улмаас батлан хамгаалах салбарын компаниудын захиалга болон орлогын хүлээлт өсдөг. Тиймээс ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид эрсдэлээс хамгаалах зорилгоор хамгаалалтын салбарын хувьцаанд хөрөнгө оруулах нь түгээмэл ажиглагддаг байна.

 

Эх сурвалж: Nasdaq