2026-03-11

Хятадын Засгийн газар эдийн засгийн өсөлтийн зорилтоо бууруулав

Хятадын Засгийн газар 2026 онд эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5–5% байхаар тогтоожээ. Энэ нь 1991 оноос хойших хамгийн бага өсөлтийн зорилт бөгөөд Хятадын эдийн засаг удааширч байгааг илтгэж байна.

 

 

Нөгөө талаас, хятадын ерөнхийлөгч Эдийн засгийн өсөлтийн тоон үзүүлэлт дээр бус чанар дээр анхаарахыг үүрэгдсэн нь нөлөөлсөн байна боломжтой. Мөн, эдийн засгийн өсөлт саарахад үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, дотоодын хэрэглээ сул байх болон дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Энэ нь Хятадын засгийн газар цаашид эдийн засгийг зөвхөн хурдтай өсөлтөд бус, инноваци, технологийн салбарт суурилсан “чанартай хөгжил”-д илүү төвлөрөх бодлого баримталж байгаа аж. Бодлогын хүрээнд дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор 12 сая гаруй шинэ ажлын байр бий болгох зорилт тавьжээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын өсөлт удаашрах нь түүхий эдийн эрэлт, дэлхийн худалдаа болон хөгжиж буй орнуудын экспортод нөлөөлөх магадлалтай тул олон улсын зах зээлүүд цаашдын үйл явдлыг анхааралтай ажиглаж байна.

 

Эх сурвалж: The Guardian