2026-03-25

Иран–АНУ-ын хурцадмал байдал алтны зах зээлийг доргиож байна

Алтны арилжаа гуравдугаар сараас хойш геополитикийн нөлөөнөөс шалтгаалан өндөр савлагаатай байна. Тодруулбал, спот алт 8% хүртэл унаж, $4,098-д хүрсэн нь сүүлийн дөрвөн сарын хамгийн доод түвшин боллоо. Энэ нь хэдхэн долоо хоногийн өмнөх $5,400+ оргилоос бараг гуравны нэгээр буурсан үзүүлэлт юм. Үүнтэй зэрэгцэн SPDR Gold Trust урьдчилсан арилжаагаар $399.21-д хүрэв.

 

 

Мөн алттай хамт бусад үнэт металлууд ч унасан байна. Тухайлбал, мөнгө 12.4%, платинум ойролцоогоор 10%-аар тус тус буурчээ.

 

Энэхүү уналтын гол шалтгаан нь Иран–АНУ-ын хоорондын хурцадмал байдал болон Ормузын хоолойд үүссэн ложистикийн эрсдэл байв. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Трамп АНУ болон Ираны хооронд хэлэлцээ хийж, цохилтыг 5 хоногоор хойшлуулсан гэж мэдэгдсэний дараа зах зээл огцом эргэж, алтны үнэ ойролцоогоор $4,470 хүртэл сэргэсэн байна.

 

Харин ETF-үүд энэ сард 66.3 тонн алт зарсан нь 2021 оны гуравдугаар сараас хойших хамгийн их хэмжээний бууралт болжээ.

 

Өнөөдрийн байдлаар алтны үнэ $4,590 орчим байгаа нь 200 өдрийн дундаж болох $4,092-оос дээгүүр хэвээр байна. Энэ нь үнийн богино хугацааны савлагаа өндөр байгаа ч урт хугацааны өсөх чиг хандлага бүрэн алдагдаагүйг харуулж байна.