2026-04-01

Трампын мэдэгдэл нефтийн зах зээлийг хөдөлгөж, санхүүгийн тодорхойгүй байдал нэмэгдлээ

Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал хурцадсан нь энэ долоо хоногт дэлхийн санхүү, түүхий эдийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүллээ. Тухайлбал, олон улсын жишиг болох Brent төрлийн нефтийн үнэ 5 хүртэл хувиар өсөж, нэг баррель нь 118.43 ам.долларт хүрсэн байна. Энэ өсөлт нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбоотнуудад АНУ-аас шатахуун худалдан авах, эсвэл шаардлагатай бол Хормузын хоолойн тээврийг өөрсдөө хамгаалах хэрэгтэй гэж мэдэгдсэний дараа өрнөсөн юм. Хормузын хоолой нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн гол зангилаа тул ийм мэдэгдэл нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.

 

 

Мөн, ерөнхийлөгч Трамп АНУ Иранд явуулж буй цэргийн ажиллагаа “хоёр эсвэл гурван долоо хоногийн дотор” дуусаж магадгүй гэж мэдэгдлээ. Түүний үзэж байгаагаар АНУ бүс нутгаас гарсны дараа нефтийн үнэ буурч эхэлнэ. Гэвч Вашингтоны байр суурь тодорхой бус, мэдэгдлүүд нь зөрүүтэй байгаа нь зах зээлийг савлагаатай хэвээр байлгаж байна. Үүний зэрэгцээ Европт, тухайлбал Их Британид инфляцаас үүдэн орон сууцны үнэ гуравдугаар сард 0.9 хувиар өсөж, сүүлийн 18 сарын хамгийн өндөр өсөлтийг үзүүлэв. Дундаж үнэ 277,186 фунт стерлингт хүрч, жилийн өсөлт 2.2 хувь болсон байна.

 

Эх сурвалж: https://www.theguardian.com/international