2026-04-02

Хөгжиж буй орнуудад зээлийн эрсдэл нэмэгдэж, бондын санхүүжилт саарав

Он гарснаас хойш үүссэн геополитикийн тодорхойгүй байдал дэлхийн санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж, энэ нь өдгөө хөгжиж буй орнуудын өрийн зах зээлийг зогсонги байдалд оруулжээ. Тухайлбал, 2026 оны эхний хоёр сард Саудын Араб, Мексик, Турк зэрэг улс орнуудын бондын хэлбэрээр гаргасан нийт өрийн санхүүжилт дээд хэмжээнд хүрч байсан ч гуравдугаар сард энэ нь огцом саарсан байна.

 

 

Жишээлбэл, Төв ба Зүүн Евро бүсийн улс орнууд нийт 117.5 тэрбум ам.долларын санхүүжилт босгосон нь түүхэн дээд үзүүлэлт болсон ч геополитикийн эрсдэл өсөхийн хэрээр хөрөнгө оруулагчдын болгоомжлох чиг хандлага нэмэгдэн, 3.3 тэрбум ам.долларыг зах зээлээс татан гаргажээ. Ялангуяа Египет, Турк зэрэг улсуудын зээлийн эрсдэл нэмэгдсэн нь зээл авах өртөг нэмэгдсэнийг харуулав. Харин газрын тосны үнэ өссөнөөр Анголын нөхцөл харьцангуй сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл бага зэрэг нэмэгджээ. Үүний зэрэгцээ Персийн булангийн зарим орнуудын өрийн хэрэгсэл хоёрдогч зах зээлд мөн эрэлттэй хэвээр байна.

Хэрэв геополитикийн тодорхойгүй байдал цааш үргэлжилбэл улс орнууд уламжлалт бондын зах зээлээс гадна хувийн болон бусад санхүүжилтийн хэлбэрүүдийг илүү сонирхох төлөв ажиглагдаж байна.

 

 

Эх сурвалж: https://www.reuters.com/