2026-04-03

Газрын тосны үнэ 7 орчим хувийн өсөлт үзүүллээ

2026 оны 4-р сарын 2-нд газрын тосны үнэ хүчтэй өсөж, Брент газрын тосны үнэ баррель нь 108 ам.доллар, АНУ-ын WTI газрын тосны үнэ баррель тутамдаа 106.52 ам.долларт хүрч 6.4%–6.8% өссөн байна. 2026 оны 4-р сарын 1-ний Лхагва гарагийн орой Цагаан ордноос хийсэн АНУ Иран руу цохилтоо үргэлжлүүлнэ гэсэн Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдэл голлон нөлөөлж, зах зээлд нийлүүлэлтийн тасалдал уртсах эрсдэлийг нэмэгдүүллээ.

 

 

 

Зах зээлийг түгшээж буй зүйл нь гал зогсоох эсвэл дипломат гарцын тодорхой дохио байхгүй байгаа явдал юм. Мөн Катарын төрийн өмчит QatarEnergy компанийн нефть тээвэрлэгч хөлөг Ираны далавчит пуужинд өртсөн байна.

Ийнхүү нефтийн үнийн өсөлт нь инфляцын дарамтыг дахин хүчтэй болгож, төв банкнуудын бодлогын хүү буурах хүлээлтийг сулруулж болзошгүй. Үүний улмаас эрчим хүчтэй холбоотой активууд богино хугацаанд дэмжигдэх магадлалтай ч тээвэр, үйлдвэрлэл, хэрэглээний салбаруудад дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна.

 

Эх сурвалж: Reuters