2026-04-06
Санхүүгийн зах зээл цааш хэрхэх нь Хормузын хоолойгоос хамаарч байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд хатуу анхааруулга өгч, хэрэв Хормузын хоолойг яаралтай нээхгүй бол хүчтэй цохилт өгнө гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдыг түгшээлээ. Хормузын хоолой нь дэлхийн нефтийн тээврийн хамгийн чухал гарцуудын нэг учраас энд үүссэн эрсдэл нь зах зээлд маш хурдан нөлөөлдөг. Үүний улмаас газрын тосны үнэ өсөж, бондын үнэ буурч, хувьцааны зах зээл улс бүрд савалдаг юм.

Тухайлбал, Brent төрлийн газрын тос 1.4 хувиар өсөж, нэг баррель нь 110.58 ам.долларт хүрлээ. Мөн, OPEC+ тавдугаар сард олборлолтын квотоо нэмэхээр тохирсон ч дайны улмаас бодит нийлүүлэлт тасалдаж болзошгүй хэвээр байна. Энэ даваа гарагт Азийн орнуудад арилжаа эхлэхэд Японы Nikkei 1.2 хувь, Өмнөд Солонгосын Kospi 2 хувиар өссөн бол S&P 500 фьючерс 0.2 хувиар буураад байна.
Мөн, АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн дайны үеэр ч эерэг үзүүлэлттэй гарсан нь Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ ойрын хугацаанд бууруулах магадлал багасав. Иймээс цаашид инфляц, газрын тос, Ойрх Дорнодын нөхцөл байдал хэрхэн өрнөх нь зах зээлийн гол чиглэлийг тодорхойлох төлөвтэй байна.
Эх сурвалж: https://www.reuters.com/