2026-04-07

ОУВС- Ойрх Дорнодын дайн дэлхийн өсөлтийг сааруулж, инфляцыг нэмэгдүүлнэ

Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиеваги Ойрх Дорнодод үргэлжилж буй Иран-АНУ дайн нь дэлхийн эдийн засагт инфляцийн дарамт болон эдийн засгийн өсөлт буурах гэсэн давхар эрсдэлтийг үүсгэж байгаа тухай дурдлаа. 

ОУВС өмнө нь 2026 оны өсөлтийн төсөөллөө бага зэрэг сайжруулах төлөвтэй байсан ч ирэх 4-р сарын 14-ний “World Economic Outlook” тайландаа дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж, инфляцын төсөөллөө нэмэхээр болсон байна.ОУВС-аас Ойрх Дорнодын хурцадмал байдалтай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ. 

Хормузын хоолой хаагдсантай холбоотойгоор газрын тос, байгалийн хийн саатлаас гадна бордоо, гелийн нийлүүлэлтийн сүлжээнд тархаж зөвхөн эрчим хүчний зах зээлээр тогтохгүй хүнсний инфляци болон үйлдвэрлэлийн зардал руу дамжих эрсдэлтэй. 

Мөргөлдөөн дууслаа ч өсөлтийн төсөөлөлд сөрөг өөрчлөлт, инфляцын төсөөлөлд өсөлт зайлшгүй үлдэх ба дайн сунжирвал нөлөө нь улам хүчтэй болно.

Эрчим хүч импортлогч, төсвийн орон зай багатай, нөөц багатай орнууд хамгийн их өртөх эрсдэлтэй. 

Эх сурвалж: Reuters

Сүүлд нэмэгдсэн мэдээ