2026-04-15
Дэлхийн зах зээлийн ялгаатай дүр зургууд
Ойрхи Дорнод дахь зөрчил найм дахь долоо хоногтоо орж, дэлхийн санхүүгийн зах зээлд ялгарал ажиглагдаж эхэллээ.
Тухайлбал АНУ-ын S&P 500 индекс тэргүүтэй хувьцааны зах зээл дайн эхлэлээс хойших алдагдлаа нөхөж, гуравдугаар сарын доод түвшнээсээ 9 хувиар өсөөд байна. Гал зогсоох яриа, энхийн хэлэлцээ сэргэж магадгүй гэсэн хүлээлт, мөн томоохон банкнуудын орлого хүлээлтийг давсан зэрэг нь энэ өсөлтөд нөлөөлжээ.
Харин, газрын тосны үнэ өндөр хэвээр байгаа нь зах зээлд хамгийн том дарамтыг үүсгэж байна. Энэ нь нэг талдаа газрын тос экспортлогч ОХУ, Бразил, Норвегийн зах зээлд эергээр нөлөөлж, экспортын орлогыг нэмэгдүүлсэн бол газрын тос нь импортоос хамааралтай Европын холбоо болон Япон, Филиппин зэрэг улсуудад эсрэгээрээ илүү хүчтэй дарамт учруулж байна. Одоогоор Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 95 орчим ам.долларт хадгалагдаж, дэлхийн инфляцыг гол өдөөгч болов.
Мөн, инфляц өсөж, төв банкууд бодлогын хүүгээ бууруулалгүй, цааш өндөр түвшинд барих магадлал нэмэгдвэл энэ нь эргээд бондын зах зээлд сөрөг нөлөөтэй. Учир нь хүү өндөр байхад өмнө гаргасан, бага өгөөжтэй бондуудын үнэ цэнэ шинээр гарсан бондтой харицуулхад буурдаг. Иймд хөрөнгө оруулагчид шинэ, илүү өндөр өгөөжтэй бонд руу шилждэг тул хуучин бондуудын эрэлт багасаж, ханш нь унадаг. Тиймээс өдгөө АНУ, Европ, Японы бондын өгөөж (yield) дайны өмнөхөөс өндөр түвшинд хүрээд байна.
Эх сурвалж: https://www.reuters.com/