2026-04-16

Монгол улсын нэгдсэн төсөв нэгдүгээр улирлын байдлаар 1.36 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн орлогоос орлогын албан татварын орлого 17 орчим хувиар буурчээ. 

2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 153.1 (2.5%) тэрбум төгрөгөөр өссөн бол нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.2 их наяд төгрөгөөр өсөж 7.7 (18%)  их наяд төгрөг болж  тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. 

Улсын нэгдсэн төсвийн голлох өөрчлөлтүүд

2026 оны нэгдүгээр улирлын байдлаар орлогын албан татварын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 их наядаас 1.7 их наяд төгрөг болж 17 орчим хувиар буурсан

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Нийгмийн даатгалын орлого 19 хувиар өсөж 1.4 их наяд төгрөг,  НӨАТ орлого 13 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна. 

Хөрөнгийн зардал 2026 оны эхний улиралд 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 497.5 (84.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд барилга байгууламжийн зардал 409.6 (90.0%) тэрбум төгрөгөөр, их засварын зардал 27.0 (3.2 дахин) тэрбум төгрөг, бусад хөрөнгийн зардал 46.8 (63.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Ийнхүү төсвийн орлого ердөө 153.1 тэрбум төгрөгөөр өссөн атлаа зардал 1.7 их наяд төгрөгөөр тэлж, дээрээс нь орлогын албан татварын орлого буурсан нь төсвийн тогтвортой байдал болон дотоод ашигт ажиллагааны эрсдэл нэмэгдэж буй дохио болж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ