2026-04-27

Азийн голлох индексүүд санхүүгийн зах зээлд өсөлтөөрөө тэргүүллээ

Санхүүгийн зах зээлд газрын тос болон геополитикийн эрсдэл гол сэдэв хэвээр үлдлээ.

АНУ, Ираны хэлэлцээ саатсан болон Хормузын хоолойн тээвэрлэлт тасалдсан зэрэг нь зах зээлд инфляцын дарамтыг нэмэгдүүлж, бондын хүү өндөр түвшинд хадгалагдах дохио өглөө. Үүний зэрэгцээ хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн салбарын өсөлт хувьцааны зах зээлийг дэмжиж, Ази, Номхон далайн бүс өсөлтөөр тэргүүлэв.

Тухайлбал, гол индексүүдийн хувьд Японы Nikkei 225 индекс 60,584 нэгжид хүрч, анх удаа 60,000 нэгжийг давснаар бүс нутгийн өсөлтийг манлайллаа. Мөн Солонгосын Kospi индекс 6,626 нэгжид хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон нь тус улсын технологийн хувьцаанууд хүчтэй байгааг харуулж байна. АНУ-д S&P 500 индекс 7,165.08, Nasdaq индекс 24,836 нэгжид хадгалагдаж, технологийн салбарын эрэлт үргэлжилж байна. Харин Европт DAX индекс 24,128 нэгжид хүрсэн ч зах зээлд болгоомжлол өндөр хэвээр байна. Мөн Канадын TSX индекс 33,904 нэгжид тогтжээ.

Товчхондоо, дэлхийн зах зээлийн өсөлтийг технологийн салбар дэмжиж байгаа ч газрын тос, инфляц, хүүгийн эрсдэл хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хэвээр байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ